"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг" эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

2023-07-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-т зориулсан арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах"  батламж гардууллаа.

Тус эссэ бичлэгийн уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 20-ны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 64 анги, байгууллагын 730 алба хаагч оролцсон байна. ЦЕГ, Удирдлагын академийн удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөл бүхий ажлын хэсэг хоёр шатны сонгон шалгаруулалтаар  шилдэг 50 оролцогчийг тодруулжээ. Тэдний төлөөлөл болох

● Дотоодын цэргийн 805 дугаар ангийн IV салбарын салааны захирагч, дэслэгч Б.Батбаяр;

● Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батцэнгэл;

● ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч Г.Баярчимэг;

● ЧД-ийн Цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч С.Билэгт;

● Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Э.Бямбажаргал;

● Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат;

● Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнтулга

● Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Наранбат;

● ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат;

● Дундговь аймгийн Цагдаагийн газрын Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Чадраабал нарын арван хүн  баярынхаа өдрөөр батламжаа гардан авлаа.

Цагдаагийн ахлагч Г.Баярчимэг: “Алба хаагчдаа дэмжиж, сурч хөгжих боломжоор ханган, урам өгч байгаад баярлалаа. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд, ажил мэргэжлийнхээ онцлогтой холбож эсээгээ бичсэн. Он гарсны дараахан эсээгээ илгээсэн. Шалгарсан гэдгээ сонсоод итгэж чадаагүй, сэтгэгдэл маш өндөр байна”.

Дэслэгч Б.Батбаяр: “Эсээ маань шалгарсан гэдгийг өчигдөр л мэдлээ. Улс орныхоо цаашдын хөгжлийг дотоодын цэргийн хөгжил, бусад улсын туршлагатай харьцуулж, олон талаас нь тунгааж бичсэн. Гадаад улсад суралцаж, туршлага судлах болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 8 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17