Холливудын жүжигчид ажил хаялтад нэгдлээ

2023-07-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Нандин

АНУ-ын кино зохиолчдын эрх ашгийг хамгаалдаг WGA байгууллага ажил хаялт зарлахаа өнгөрсөн тавдугаар сард мэдэгдээд байсан бол Холливудын жүжигчид тэдэнтэй нэгдэхээр болжээ. 11500 гишүүнтэй тус байгууллагаас эхлүүлсэн тэмцэлд 160 мянган гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн SAG-AFTRA байгууллага нэгдсэн нь АНУ-ын кино урлагийн салбарт томоохон шуугиан дэгдээгээд байна.

Холливудын жүжигчдийн үйлдвэрчний эвлэл гэж болох SAG-AFTRA байгууллагаас Disney, Netflix, Amazon зэрэг видео стриминг үйлчилгээний компаниудыг төлөөлдөг Alliance of Motion Picture and Television Producers-тэй гэрээгээ сунгахаар өнгөрсөн зургадугаар сараас хэлэлцэж эхэлсэн ч үр дүнд хүрч чадаагүй байна. Тус байгууллагын захирал Duncan Crabtree Ireland "Одоогийн хэрэгжүүлж буй гэрээгээ дуусгаад дараагийн ажил эхлэх боломжгүй” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Одоогоор SAG-AFTRA-д жүжигчин, телевизийн хөтлөгч, сэтгүүлч зэрэг 160 мянга гаруй уран бүтээлчид багтдаг бол кино зохиолчдын эрх ашгийг хамгаалдаг WGA байгууллага 11500 гаруй гишүүнтэй аж.

Уран бүтээлчидийн энэхүү тэмцэлд одоогоор Мэрил Стрип, Женнифер Лоренс, Боб Оденкирк зэрэг алдартнууд нэгдэхээр болжээ.

Холливудын жүжигчдийн хувьд хамгийн сүүлд 1980 онд ажил хаялт зохион байгуулж байсан бол зохиолчидтой хамтарсан ажил хаялт 1960 оноос хойш анх удаа болж байгаа нь энэ.

Disney, Comcast, NBCU, Paramount зэрэг томоохон компаниуд сүүлийн хэдэн сард олон сая ам.долларын томоохон алдагдал хүлээх болсон байна. Уламжлалт телевиз үзэгчдийн тоо багасч, кино тасалбарын борлуулалт цар тахлын үеийнхээс ч доогуур хувьтай байгаа нь голлох нөлөө үзүүлжээ.

 

Эх сурвалж: polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 34 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17