НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдав

2023-07-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.Нандин

Хойд Солонгос өнгөрсөн лхагва гаригт тив дамнасан баллистик пуужин харвасан тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Тус улсын зүгээс өөрийн улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх пуужинг туршсан хэмээн мэдэгдсэн ч Аюулгүйн зөвлөлийн ихэнх улс энэхүү үйл явдлыг эрс буруушааж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон тогтоолыг зөрчсөн хэмээн үзэж байна.

Энэхүү алсын тусгалтай, хамгийн сүүлийн үеийн Hwasong-18 пуужин агаарт цаг орчим байсны дараа Хоккайдо арлаас 250 км зайд Япон тэнгист унасан юм.

БНАСАУ-ын НҮБ дэх Элчин сайд Ким Сонг "АНУ болон түүний дагагчид Аюулгүйн зөвлөлийн хурал зарласныг бид эрс үгүйсгэж, буруушааж байна" гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг онцолжээ.

БНАСАУ-ыг пуужингийн болон цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг НҮБ-аас 2006 онд хориг тавьсан бөгөөд үүнд баллистик пуужин бүтээхийг хориглосон заалт мөн багтсан байдаг.

Хойд Солонгос улс өнгөрсөн жил 60 гаруй удаагийн пуужингийн туршилт явуулсан нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд энэ жилийн байдлаар 13 удаагийн туршилт хийгээд байна. Тиймээс ч Аюулгүйн зөвлөлийн зүгээс нэмэлт хориг арга хэмжээ авах шаардлагатай хэмээн зарим улс үзсээр ирсэн. Аюулгүйн зөвлөлийн 15 улс орон Пхеньянд явуулж буй хориг арга хэмжээний тухайд санал зөрөлдөөнтэй байдаг. Орос, Хятад нэмэлт хориг арга хэмжээ авах нь тус болохгүй гэж мэдэгдэж, хоригийг зөөлрүүлэх байр суурьтай бол Вашингтон Бээжин, Москваг Хойд Солонгосыг дахин хориг арга хэмжээнээс хамгаалж зоригжуулж байна гэж буруутгаж байна. Харин БНХАУ, Орос хоёр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт явуулж байгаа нь Пхеньяныг өдөөн хатгасан явдал гэж үзэж байгаа аж.

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч Жеффри Де Лаурентис "Орос, Хятад хоёр энэ зөвлөлийг нэг дуу хоолойтой байхад саад болж байна. Сүүлийн үеийн олон удаагийн туршилтаас дүгнэхэд Пхеньян зоригтой байгаагаа харуулж байна" гэж тус зөвлөлд мэдэгджээ.

Харин Хятадаас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн “Бээжин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах байр суурийг тууштай баримталж байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн “Хүйтэн дайн дууссан ч энэ дайны сэтгэлгээ арилаагүй хэвээр байна. Тиймээс ч Солонгосын хойгийн асуудал шийдвэрлэхэд улам ярвигтай, хурцадмал болж байна” хэмээн нэмж хэлжээ.

 

Эх сурвалж: polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 29 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17