Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангажээ

2023-07-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАН

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод  долдугаар сарын 9-14-нд зохион байгуулагдаж байна. Хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцож буй.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу Саарал жагсаалтаас 2020 оны аравдугаар сард гарсан бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээдэг.

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2023 оны долдугаар сарын 13-нд ФАТФ-ын 40 Зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын Явцын тайланг хэлэлцэж баталлаа. ФАТФ-ын “Зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох шаардлагыг хангаж ажиллах үүргийг гишүүн орнууд хүлээдэг. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна.  

Ийнхүү “Зөвлөмж 8”-ын үнэлгээг ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас тав дахь орон боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын энэхүү амжилтыг онцолж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажилд томоохон ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглэлээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг шаарддаг.

Монгол Улсын хувьд ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм.

ФАТФ-ын 40 Зөвлөмжийн үнэлгээг сайжруулж, бүх зөвлөмжийн хүрээнд хангалттай техник хэрэгжилтийн үнэлгээтэй болох, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хичээнгүйлэн хамтран ажилласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллага, бусад эрх бүхий төрийн байгууллага, мэргэжлийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөллүүдэд талархал илэрхийлж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин