Австрали-Монголын Бизнес зөвлөлийг үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллах талаар ярилцлаа

2023-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотод долдугаар сарын 13-14-нд болж буй АСЕАН-ны Бүсийн форумын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцох үеэрээ Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотод  зохион байгуулсан Монголын эдийн засгийн форумд Рио Тинто болон Австралийн үндэсний банк, ANZ банк, JPMorgan Cazenove, Голдман Сакс Австрали, Австралийн экспортын санхүүжилтийн агентлаг зэрэг бизнесийн 100 гаруй төлөөлөгчийг тэргүүлэн оролцсонд уулзалтын үеэрээ талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, стандартыг боловсронгуй болгоход Австралийн Засгийн газраас 2019-2024 онд хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (АМЕП)-ийн гуравдугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн хоёр талын бизнесийн салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан Австрали-Монголын Бизнес зөвлөлийг үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаа талууд ярилцлаа. Уулзалтын эцэст Австрали улсад боловсрол эзэмших монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх сонирхлыг харгалзан Австралийн Засгийн газар Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог энэ онд нэмэгдүүлсэнд талархлаа илэрхийлэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 28 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 46 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин