“Их 20”-ын Сангийн сайд нар уулзаж өрийн асуудлыг хэлэлцэнэ

2023-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Нандин

 

"Их 20-"-ийн санхүүгийн томчууд ирэх долоо хоногт Энэтхэгт чуулах гэж байна. Улс орнуудын Сангийн сайд нар болоод Төв банкны удирдлагууд оролцох энэхүү уулзалтаар олон улсын өрийн бүтэц, криптовалютын зохицуулалтыг шинэчлэх асуудлыг ярилцахаас гадна хөгжиж буй орнуудад олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэх аж. Мөн хил дамнан үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн бүлэглэлүүдэд хэрхэн татвар ногдуулах асуудлыг ч онцгой анхаарч байгаа гэдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөгч онцолжээ. 

Ялангуяа ядуу буурай орнуудад өрийн дарамтаа зохицуулахад нь туслах, уур амьсгалын өөрчлөлтийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг өрөөс чөлөөлөх зэрэг тодорхой асуудлуудыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Замби, Гана зэрэг улс орнууд "Их-20"-ийн зүгээс олгодог зээлийн хөнгөлөлтөд хамрагдах талаар багагүй найдвар тавьж байгаа юм. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эдийн засагч Ларри Саммерс, Н.К.Сингх нарын зөвлөсний дагуу "Их 20" нь зарим буурай улс оронд олгосон зээлийг харж үзэх, удаашралтай байгаа зарим өрийн асуудалд туслалцаа үзүүлэх зэрэг тодорхой зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Энэтхэгийн Гандинарат хотноо хоёр өдөр болох санхүүгийн удирдлагуудын түвшний уулзалт нь ирэх есдүгээр сард Шинэ Дели хотод болох дээд хэмжээний уулзалтын өнгийг тодорхойлно хэмээн “Ройтерс” онцолжээ. 

Уулзалтад одоогоор АНУ-ын Сангийн сайд Йеллен болон Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгч Ажиа Банга нар оролцох нь тодорхой байгаа бол БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид оролцоно хэмээн таамаглаж байна гэж Энэтхэгийн албаны эх сурвалж ярьжээ. 

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Энэтхэг улс "Их 20"-ыг даргалж буй юм.

 

Эх сурвалж: polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17