Киргизийн ЭСЯ үүдээ нээлээ

2023-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Нандин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров манай улсад төрийн айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд Монгол Улсад тус улсын Элчин сайдын яамыг нээх ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаев болон бусад албаны хүмүүс оролцов.

Монгол Улс Бишкек хотноо Дипломат төлөөлөгчийн газраа 2014 онд нээсэн бол, Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс өөрийн Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ийнхүү нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл төдийгүй манай хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр онцоллоо.

Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Төр, Засгийн зүгээс Монгол, Киргизийн харилцаанд онцгой ач холбогдол өгч, арвин туршлагатай дипломатч, Киргиз Улсын Гадаад хэргийн орлогч сайд Эрхэмсэг ноён Айбек Артыкбаевыг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буйг бид талархан хүлээн авч байна гэв.

 

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17