Ж.Байден Англид айлчилж байна

2023-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Нандин

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Литва улсын нийслэл Вильнюст болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Их Британид айлчилж байна. Тэрбээр орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гаригт Английн ерөнхий сайд Р.Сунактай уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэх талаар яриа өрнүүлсэн байна. Мөн дэлхий нийтэд тулгараад байгаа улс төр, геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа Орос-Украины асуудлыг нэлээд нухацтай хэлэлцжээ. Энэхүү уулзалт нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Украиныг НАТО-д элсүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнө болж буйгаараа онцлог. Тиймээс ч ерөнхийлөгч Ж.Байден нөхцөл байдал амаргүй, дайны байдалтай байгаа энэ үед Украин НАТО-д элсэх нь тохиромжтой эсэх талаар нухацтай бодож байгаагаа ч ярьжээ.

Талууд уулзалтын үеэр хоёр орны найрсаг дотно харилцааг эрхэмлэдэгээ аль аль нь онцолсон байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ж.Байден “Бидэнд ярих зүйл их бий” гэсэн бол Ерөнхий сайд Р.Сунак санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Английн Ерөнхий сайдын өргөөнд цаг гаруй саатсаны дараа ерөнхийлөгч Ж.Байден хаан III Чарльзын Виндсор ордныг зорьсон байна. Өнгөрсөн тавдугаар сард болсон Их Британийн хааны титэм залах хүндэтгэлийн ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден оролцоогүй, харин тэргүүн хатагтай Жилл Байден хүрэлцэн ирж байв. 74 настай хаан 80 настай ерөнхийлөгчийг Виндсор ордны төв талбайд хүндэт харуулын хамт угтан авчээ.

Их Британийн хаан III Чарльз сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд багагүй зовниж, компанит ажлууд санаачлан явуулах болсон. Тиймээс ч АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг голлон анхаарсан байна хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ.  

 

Эх сурвалж: polit.mn

 

 

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

7 цаг 54 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

7 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17