П.АМГАЛАН
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд Солонгос, Монгол хоёр орны бататган хөгжүүлж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжихийн зэрэгцээ, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн харилцаа мөн адил бэхжин хөгжинө хэмээн найдаж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, Монгол Улс үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлье” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn