ДЭМБ-ын Ерөнхий захирал албан ёсны айлчлал хийж байна

2023-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос А.Гебрейесус энэ сарын 10-12-нд албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Н.Оюунтунгалаг багтаж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр Др. Тедрос А. Гебрейесус тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд "КОВИД-19" цар тахалтай тэмцэхэд мэргэжил арга зүйн хувьд ДЭМБ хамгийн ойрын түнш байж, дархлаажуулалт, тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүй зэрэг бүхий л чиглэлээр зөвлөмж, заавар, удирдамжуудаар хангаж, цар тахлыг хохирол багатай даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

 Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2023-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж санал солилцов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос А.Гебрейесус Монгол Улсад Үндэсний их баяр наадмын үеэр айлчлал хийх боломж олгосонд талархал илэрхийлэв. Тэрбээр "КОВИД-19" цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг өндрөөр үнэлж, цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан үлгэр жишээ улсуудын нэг байсныг онцлон тэмдэглэв. Уулзалтаар хоёр тал цаашид сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг эрчимжүүлэх, эмийн чанар аюулгүй байдлыг хянах үндэсний лабораторийн чадавхыг сайжруулах, тамхины хяналтын чиглэлээрх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн ДЭМБ-ын  Ерөнхий захирал Др.Тедрос А. Гебрейесус эрүүл мэнд, онцгой байдлын салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17