Хаалтын чуулганаар 20 орчим хуулийн төслийг эцэслэн батлав

2023-07-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр хаалтаа хийлээ.  Хаалтын чуулганаар парламент 20 орчим хуулийн төслийг эцэслэн батлав. 

 

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

 

-Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх, Дээд боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл

-Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн барьсан хуулийн төсөл

-Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Зөрчил хянан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Жендэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Аймаг, сумдын ИТХ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус эцэслэн баталлаа.

 

“ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХГҮЙ БОЛ ЦЭЦЭД ХАНДАНА”

 

Эдгээр хуулийн төслөөс хамгийн их маргаан дагуулсан нь Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл юм.  Хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр даахаар заасан билээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Чоно борооноор гэгч зүйл боллоо. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч сая баталчихлаа. Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдээд байна" гэв.

 

НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ НАМАР ХИЙНЭ

 

Мөн ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийт 213 хууль тогтоолын саналыг Байнгын хороо авч хэлэлцээд 62 хууль тогтоолын төслийг тусгалаа. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ирэх намрын чуулганаар Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын талаар хэлэлцэх асуудалд багтсан уу?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

- Ерөнхий сайдын айлчлалын талаар санал хүсэлт орж ирээгүй . Нийт 213 нийт тогтоолын төслөөс Засгийн газраас 106 баримт бичиг орж ирсний дунд хувийн хэвшлийг дэмжих, төрийн зарим эрхийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай байгаа. Тухайлбал,  Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг нэрлэж болно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Баялагийн сангийн тухай хууль ирэх намрын хэлэлцэх асуудалд орсон уу. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Үндсэн хууль шинэчлэн баталсантай холбоотой холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар байгаа энэ дунд Үндэсний баялгийн сангийн тухай хууль нэрээрээ орсон гэлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар  “Нүүрсний” асуудлаар ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна" гэв. Ийнхүү Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын УИХ-ын тогтоолын төслийг батлав.  Мөн тэрбээр энэ чуулганаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Баталсан хууль болгондоо бид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үзэл санааг суулгасан гэж хэлж болно. Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Ингэж байж бид төрийг авлигаас салгаж чадна" гэдгийг тодотгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 138 (7123)

 

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 46 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

3 цаг 8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

4 цаг 7 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 40 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 1 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 49 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 35 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 31 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 38 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин