Д.Өнөрболор vs Б.Чойжилсүрэн

2023-07-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Гашуун сухайт Ганц модны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,  Нүүрс олборлолт болоод борлуулалт тээвэрлэлт, экспорт, бусад бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 - Гашуун сухайт Ганц модны хил дамнасан боомтыг холбох асуудал нэн чухал. Энэ асуудлыг олон жил ярьсан. Одоо хэзээ холбогдох вэ. Хэр хэмжээний мөнгө төгрөг гарах вэ. Цариг нь ямар байх вэ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

 -Царигийн хувьд өргөн, нарийн царигаар Монгол-Хятадын хилийн 703 дугаар баганаар хил холболтын цэг тохирч өргөн, нарийн царигаар хоёр улсын хил рүү зөрж орно. ТЭЗҮ боловсруулагдах ажил ид явж байна. Бид ирэх оны нэгдүгээр улиралд багтааж барилга, угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. УИХ-ын тогтоол батлагдсаны дараа наймдугаар сард Монгол-Хятадын төрийн өмчит компаниудын хооронд, мөн Засгийн  газрын ажлын хэсгийн оролцоотойгоор ажлын хэсэг хуралдана. Хятад, Монголын хилийг дамнан баригдах төмөр замын барилга угсралтын ажлыг үндсэндээ "Чайна энержи" компаниар гүйцэтгүүлэх асуудал дээр хоёр тал тохирсон. Дараагийн бас нэг амбиц бол ирэх жил багтаж 2004 оны БНХАУ- Монгол Улсын хооронд байгуулагдсан Хил боомтын дэглэмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж,  Ханги- Мандалыг төмөр замын боомтын хэлэлцээрийн ажил үргэлжилэхээр урьдчилсан байдлаар ярианууд хийгдээд байна. Эхний ээлжинд Ганц мод-Гашуун Сухайт- Бичигтийн төмөр замын боомтуудаа холбох нь хамгийн чухал байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Улаанбаатарт татваргүйгээр ашиг олох зорилготой, хорт утаа ялгаруулах 1000 уурын зуухыг бий болгох хууль батлах гэж байна.  Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирлээ. Энэ үйл явцаас харахад олон нийтийн анхаарал сарнисан баяр наадмын өмнө хүч түрж, улайрч байгаа нь иргэдийн эсрэг увайгүй гэмт үйлдэл юм. Уурын зуухны тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлттэй оруулж ирэх, түүнийгээ угсраад хорт утаа үйлдвэрлэх, мөн ААН-ийн албан татвараас чөлөөлөгдөх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хязгаарласан, Үндсэн хууль зөрчсөн хууль батлах гэж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Д.Өнөрболор гишүүн жаахан бухимдалтай байх шиг байна. Гэхдээ бид бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол болохгүй нь ээ. Та бас сүүлийн үед хэтрүүлэгтэй яриад байгаа шүү. 1000 уурын зуух баригдахгүй ээ. ТЭЦ-3, ТЭЦ-2, ТЭЦ-4 дээр нүүрс хэрэглэж байгаа. Үүнийг ойрын жилүүдэд үргэлжлүүлэн хэрэглэхээс өөр арга байхгүй. Харин таны шүүмжлээд байгаа  36 мянга орчим ам.метр талбайг халаах хэмжээ байгаа юм. Үүнийг нэгтгээд дулааны станц дээр нь бүрэн шаталттай зуух тавьчих юм бол агаар мандалд ялгаруулж байгаа хорт хэмжээ 10 дахин буурна. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн энэ шийдвэрийг дэмжиж өгөөч гэж хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 136, 137 (7121, 7122)

 

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 32 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 54 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 53 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 25 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 46 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 34 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 20 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 16 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 23 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин