“Газрын тухай хууль”-ийн эсрэг иргэд эсэргүүцлээ илэрхийллээ

2023-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Н.Жаргалмаа

Баяр наадам хаяанд ирсэн энэ цагт УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж байна. Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагалдан газрын тухай хуульд өөрчлөлт орох тухай яриа гараад буй. Үүний эсрэг С.Ганбаатар гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар болон иргэдийн төлөөлөгчид Үндэсний мэдээллийн төв мэдэгдэл хийлээ.

 Газрын тухай хуулийн өөрчлөлт нь ердөө ганц өгүүлбэрийг өөрчилж байгаа гэх ч үндсэндээ маш том асуудал хөндөгдөж байна. Тухайлбал гадаадын компаниуд газар нутгийн эзэмших зөвшөөрөл нь хуулийн дагуу 5, 5 нийт 10 жилээр олгодог. Үүнийг 60, 40 нийт 100 хүртэлх жилээр эзэмших эрхийг олгохоор өөрчлөлтөд тусгажээ. Гэтэл иргэдэд 15-60 жилээр эзэмших эрхийг олгохоор заасан ч газрын захирамж ихэнхдээ 15 жилээр гарсаар байгаа аж. Үүнд ямар нэг өөрчлөлт тусгаагүй хэвээр үлдээжээ.

“Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” хэмээн бидний өвөг дээдэс сургаж, эх нутаг газар нутгийнхаа төлөө тэмцсээр ирсэн. ОГазар нутаг бол улсын үндэс билээ” хэмээн С.Ганбаатар гишүүн хэлэв. Мөн тэрбээр “Гадны хөрөнгө оруулалт шинжлэх ухаан ололт амжилтыг бид үгүйсгээгүй. Мэдээж боломжтой бүх нөхцлөөр хамтран ажиллаж болно. Гэхдээ газар нутгаа өгч яавч болохгүй. Бид үр хүүхэд ирээдүй хойч үедээ эх орон газар нутгаа үлдээх ариун үүрэгтэй” хэмээн уриалав.

Харин АН-ын ИТХ-н төлөөлөгч Т.Батцогт “Эрх баригчид жил бүр нийтээр тэмдэглэдэг баяр ёслолыг далимдуулан хулгайгаар хууль баталж байгааг бид таслан зогсоох цаг ирсэн. Өнөөдөр Монгол оронд хөрөнгө оруулалт огтоос байхгүй зүйл биш. Энэ хуулийн өөрчлөлт нь цэвэр луйврын шинжтэй. Гэвч бид үүнийг харсаар байж чимээгүй өнгөрөөж болохгүй” гэв.

 

Эх сурвалж: Үндэсний мэдээллийн төв

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 42 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 0 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 26 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 26 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 22 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин