“ГЕФФ” ногоон технологийг санхүүжүүлнэ

2023-07-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

 

ГЕФФ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Ногоон технологийг санхүүжүүлэх ГЕФФ /Green economy financing facility/ хөтөлбөр 137 сая ам.долларын санхүүжилтээр жижиг, дунд бизнес эрхлэгч, айл өрхүүдийг дэмжиж ажиллах аж.

 “ГЕФФ Монгол” хөтөлбөр манай улсыг ногоон эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэхийн сацуу эрчим хүчний хэмнэлттэй, өндөр стандартын ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч буй талаар хөтөлбөрийн багийнхан хэллээ. Хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгж, айл өрх ГЕФФ хөтөлбөрөөс эмхэтгэсэн Ногоон технологи сонголтын жагсаалтад бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдээс сонголтоо хийж зөвлөгөө, үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Ногоон технологи үйлдвэрлэгч, нийлүүлэгчид ч ГЕФФ зээлийг авах боломжтой.

“ГЕФФ Монгол” хөтөлбөр нь Монгол орны байгалийн нөөц, тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ байгаль орчинд аливаа дарамт учруулахаас сэргийлэхэд хувийн компаниудад туслах зорилгоор боловсруулагсан ажээ. Дэлхий нийтээр ногоон технологиор дамжуулан хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бий болгох, нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа.

Манай улс ч мөн ялгаагүй. Тиймээс тус төслийнхөн өндөр гүйцэтгэлтэй технологи, шилдэг арга туршлагад хөрөнгө оруулах замаар бизнесийн нөөцөө үр ашигтай болгож өрсөлдөх чадвараа сайжруулахад нь хувийн хэвшлийнхэн болоод айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгон, үнэ төлбөргүй техникийн зөвлөгөө өгч ажиллах юм байна.

 

БОГИНО ХУГАЦААНД ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ЭНГИЙН ЗЭЭЛ

 

Хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг хэн авах вэ? Бага хэмжээний хөрөнгө оруулалт нь 300 мянган ам.доллар хүртэлх санхүүжилтийг хэлнэ. Мэдээж тухайн барилга байгууламж, өрх гэрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэмжээгээ тогтооно. Өөрөөр хэлбэл, эрчим хүч хэмнэснээр харьцангуй богино хугацаанд үр ашигтай ажиллах боломжтой энгийн зээлийг санал болгоно гэсэн үг. Нөгөөтэйгүүр тухайн сонгосон технологи ногоон зээлийн шалгуурыг хангасан эсэхийг мөн нягтална. Ингэхдээ ямар арга зам эрэлхийлэх вэ, юунд ашиглаж байгаа вэ, ямар үр өгөөжтэй вэ гэдгийг төслийн багийн зөвлөх инженерүүд хүн бүрт нарийвчлан тайлбарлаж сонголт хийхэд нь туслалцаа үзүүлнэ гэдгийг ГЕФФ хөтөлбөрийн зөвлөх, төслийн менежер Станислав Дубко ярьсан юм. ГЕФФ хөтөлбөр нь “Ногоон технологи сонголтын жагсаалт” буюу 600 гаруй ногоон технологи бүхий цахим жагсаалтыг гаргасан аж. Эндээс өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг сонгон зээлд хамрагдах нөхцлийг бүрдүүлснээр эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийн “эзэн” болох нь ээ.

 

ТЕХНИКИЙН ЦОГЦ ШИЙДЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Эрчим хүч, нөөцийн үр ашгийг сайжруулах том хөрөнгө оруулалтад тав хүртэлх сая ам.долларын зээлийн санхүүжилт олгоно. Мэдээж энэ нь томоохон компаниудад хамаатай. Дээрх зээлийн санхүүжилтээр техникийн цогц шийдэлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна. Эдгээр зээлүүдийг “ГЕФФ Монгол” хөтөлбөрийн санхүүгийн түнш байгууллагуудаас авах боломжийг бүрдүүлжээ. Мастер групп ногоон зээлийн санхүүжилтэд хамрагдсан аж ахуйн нэгжийн нэг аж. Тус группийн ерөнхий захирал Ц.Дашцэрэн “Барилгын компаниудын дийлэнх нь өөрсдөө ч анзаарахгүйгээр ногоон технологийн шийдлийг ашигласан байдаг. Нөгөөтэйгүүр мэдээллийг санхүүгийн байгууллагаас авах хэрэгтэй. Жишээлбэл, би ХААН банкны харилцагч учраас “Ногоон зээлийн санхүүжилт” байгаа эсэхийг лавлан мэдээллээ авчихдаг. Ер нь ногоон технологи нэвтрүүлэхэд тухайн барилгын өртөг хэт өндөр болно гэдэг нь ташаа ойлголт гэдгийг хэлмээр байна. Уламжлалт бүтээгдэхүүн худалдан авах үнээс 30-60 хүртэл хувиар өндөр өртөгтэй мэт санагдана. Гэхдээ энэ нь төслийн нийт өртөгт 3-4 хувийн өсөлт л гарах юм” гэлээ. “Ногоон” болоход өртөг өндөр болно гэдэг ташаа ойлголтыг залруулж байгаль орчин болоод хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл аюулгүй нийгэмд амьдрах тэр ч бүү хэл компани болон айл өрхийн сарын зардлыг  бууруулах эерэг талтай гэдгийг ойлгох учиртай.

Ногоон зээлийн санхүүжилтийн шалгуур нь эрчим хүч, дулаан алдагдал, усны хэрэглээг тус бүр 20 хувь бууруулах юм байна. Ийнхүү “ГЕФФ Монгол” төслийг инженер, санхүү, маркетингийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй мэргэшсэн зөвлөхүүдийн баг дэмжин ажилладаг. Тус багийнхан ГЕФФ санхүүгийн түнш байгууллагууд болон тэдний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн чанарын технологи ашиглан бизнесээ хариуцлагатай, тогтвортой хөгжүүлэхэд нь төслийн анхдагч санаанаас эхлээд тоног төхөөрөмж угсарч суурилуулан, ашиглалтад оруулах хүртэл дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх юм байна.

 

ХҮНСНИЙ СҮЛЖЭЭНД Ч НОГООН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

 

“Чойжин Тэмпл” рестораны захирал Ё.Байгаль ХААН банкаар дамжуулан ГЕФФ-ийн хөтөлбөрт хамрагдан ногоон санхүүжилтийн зээл авчээ. Тэрбээр хоолны газраа өргөжүүлэх шинэ сүлжээ ресторан ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа ярьж байлаа. ГЕФФ-ийнхэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн агуулахад санхүүжилт олгох боломжтой. Түүнчлэн зайдас, хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани махыг үр ашигтай боловсруулах, орчин үеийн хөргөлттэй агуулах барихад санхүүжилт олгожээ. Нийт 573 мянга 910 ам.долларын санхүүжилтээр  өндөр хөргөлтийн болон хөлдөөх тоног төхөөрөмж, дулаан тусгаарлагч, мөн LED гэрэлтүүлэг, PV хавтан суурилуулахад зарцуулсан байна. Ингэснээр жилд 3.4 мянган мВт/ц-ийн эрчим хүчний хэмнэлт хийхийн зэрэгцээ жилд 1.1 мянган тонн хүчилтөрөгчийн хэмнэлт гаргасан байна. Үүнтэй зэрэгцэн жилд 140 мянган ам.долларын зардлыг хэмнэсэн аж. Дээрх ногоон зээлийг таван жил есөн сарын хугацаанд төлж барагдуулах юм байна. Ийнхүү ногоон зээлийн үр дүнд нийт зардал хэмнэгдэхээс гадна үйлдвэрийн засвар үйлчилгээний зардал буурч, бүтээгдэхүүний чанар сайжирч, орц, материалын хорогдол, хоол хүнсний хаягдал багасч, бизнесийн өрсөлдөх чадвар нь сайжирсан тухай зээлдэгч ярьлаа.

 

НОГООН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИЖ БУЙ ҮЙЛ ЯВЦЫГ ДЭМЖИНЭ

 

Төслийн хүрээнд арилжааны ХААН болон Хас банкаар дамжуулан Монголын компани, аж ахуйн нэгжүүд болон ногоон үйлдвэрлэл, өрхийн ногоон хэрэглээг санхүүжилтээр дэмжих юм. Зээлийн шалгуур нь цахилгаан, эрчим хүч, усны хэрэглээг дор хаяж 20 хувиар хэмнэсэн байх учиртайг төслийн багийнхан хэллээ. Манай улсад ногоон зээлийг арилжааны банкууд болон ТоС-ын санхүүжилтээр олгож байгаа. ГЕФФ хөтөлбөрөөр дамжин санхүүжилт орж ирснээр ногоон зээлийн хэмжээ болон хүртээмж нэмэгдэх эсэх талаар хөтөлбөрийн ерөнхий менежер Станислав Дубко “Мэдээж нэмэгдэнэ. Гэхдээ ногоон зээлийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас нэг дор бүх асуудлыг шийдэж чадахгүй. Бидний зорилго бол Монгол Улс ногоон эдийн засагт шилжиж буй үйл явцыг дэмжин хамтын ажиллагааны хүрээнд тус дэм болох” хэмээн хариулж байна. Эрчим хүчний хэмнэлттэй, өндөр стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ГЕФФ хөтөлбөрт хамгийн сүүлд нэгдэж буй Төв Азийн улс нь Монгол Улс болж байгааг хөтөлбөрийн нээлтийн үеэр онцолж байлаа.

ГЕФФ хөтөлбөр нь манай улсад 2014-2019 онд хэрэгжүүлсэн Монголын Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн (MонСЕФФ) үйлчилгээн дээр тулгуурлажээ. Нийт 25 сая ам.долларын санхүүжилттэй дээрх үйлчилгээ нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах замаар Монгол Улсын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад дэмжлэг үзүүлсэн юм. Төслийн хүрээнд манай улс жилд 255 мянган МВт/цаг эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94 мянган тонноор бууруулсан үр дүн гарчээ.

2023 оны зургадугаар сарын байдлаар ЕСБХБ нь 136 төслөөр дамжуулан Монгол Улсын эдийн засагт 2.25 тэрбум Еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 134, 135 (7119, 7120)

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 34 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 57 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 56 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 28 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 37 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 23 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 19 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 26 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин