Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг батлахыг хойшлуулав

2023-07-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи хойшлуулах саналыг дэмжив.

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” гэсэн Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нягт нийцэж байгаа юм. 

Мөн энэ хүрээнд  хүнсний 19 гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох төсөл юм.  Цаашлаад тус хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

Нэгдүгээрт,  аймаг болон сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг аймаг, сумдын дэд бүтцийн дутагдлыг шийдвэрлэх /395.7 сая ам.доллар/.  

Хоёрдугаарт,  Агро-бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зах зээлээс бага хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа ихтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэх /117.6 сая ам.доллар/.

Гуравдугаарт,  Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах мөн хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрийн паркийн менежменттэй холбоотой төр-хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтыг судлах зэрэг болно /137.7 сая ам.доллар/.  Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй буюу нийт 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг зээлдэгч байгууллагуудаас олгохоор байна.

Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл /130 сая ам.доллар/ нь хүүгүй, 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй, мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл /270 сая ам.доллар/ нь хоёр хувийн хүүтэй, таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй зээл /150 сая ам.доллар/ нь тогтмол 2.92 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй нийт 550 сая ам.долларын зээлийн эх үүсвэртэй болно.

Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай” хуулийн 8.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай.  Тиймээс соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлд бүх яамдын саналыг авч тусгасан юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.

Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар "Зээлийн хөтөлбөрт аймгуудыг багтаахдаа ямар шалгуур үзүүлэлтээр оруулсан бэ гэдэг нь тодорхойгүй, ар өврийн хаалгаар оруулсан байх магадлал байна. Нөгөө талдаа Сангийн сайдаас энэ асуудлыг тодруулъя гэхэд байхгүй тул хойшлуулах шаардлагатай"  хэмээн хойшлууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 134, 135 (7119, 7120)

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 45 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

3 цаг 7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

4 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 59 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 47 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 33 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 29 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 36 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин