ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилж байна

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.Нандин

Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино манай улсад айлчлахаар хүрэлцэн ирээд буй. Түүнийг ГХЯ-ны дэд сайд Г.Амартүвшин өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцааны өнөөгийн төлөв байдал, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хоёр талын яриа хэлэлцээний механизм идэвхтэй үргэлжилж байгаа нь хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх чухал ач холбогдолтойг онцолж, Брюссель хотноо энэ сард болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувиар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйл суурилсан хоёр талын болон олон талт харилцааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхээ хэлсэн байна. 

Энэхүү айлчлал цар тахлын дараах Европын Холбооны зүгээс Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал болж байгаагаараа онцлог юм.

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 46 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 4 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 30 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 30 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 25 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин