НҮБ “Фүкүшима”-ын усыг далайд урсгах эсэх талаар чухал шийдвэр гаргана

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

Япон улс гамшгийн улмаас сүйдсэн “Фүкүшима” атомын цахилгаан станцын түлшний савыг хөргөхөд ашигласан усыг далайд хаяхаар төлөвлөөд байгаа.

Уг асуудлын хүрээнд Олон улсын Атомын энергийн агентлагийн Ерөнхийлөгч Рафаэл Гросси Япон улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзаж ирэх хоёр жилийн аюулгүй байдлын шалгалтыг хэлэлцэнэ гэв. Одоогоор цахилгаан станцын усыг далай руу суллах эцсийн товыг тогтоогүй байгаа юм. Учир нь Олон Улсын Атомын энергийн агентлаг болон Токиогийн цахилгаан эрчим хүчний үндэсний цөмийн зохицуулалтын байгууллагуудын албан ёсны зөвшөөрөл бүхий шийдвэр гарах шаардлагатай. Эл шийдвэр энэ долоо хоногт гарч магадгүй гэж зарим эх сурвалж ярьжээ.

Хөрш зэргэлдээ орнуудын хувьд далайн ус руу “Фүкүшима”-гийн усыг урсгах нь бүс нутгийн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн үзэж гомдол гаргасаар байгаа. Ялангуяа БНХАУ үүний хамгийн том эсэргүүцэгч юм. Бээжин өнгөрсөн мягмар гаригт Япон дахь Элчин сайдын яамаараа дамжуулан Олон улсын Атомын энергийн агентлагт Японы төлөвлөгөөг түтгэлзүүлэхийг уриалсан мэдэгдэл хүргүүлжээ. Мөн 2011 онд болсон гамшгийн дараа хэд хэдэн орнууд Японы зарим бүтээгдэхүүнийг хориглоод байсан юм.

Японы Гадаад хэргийн сайд Ешимаса Хаяши Гросситай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр “Бид цэвэршүүлсэн усыг далайд гаргахдаа олон улсын байгууллагын зөвшөөрөл болон шинжлэх ухааны нотолгоонд суурилсан ил тод зарчмаар ажиллана” хэмээн мэдэгдэв. Мөн цацраг идэвхийн хэмжээ олон улсад зөвшөөрөгдсөнөөс  доогуур байх болно гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Эх сурвалж: Ройтерс

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17