Нийгмийн зүтгэлтэн Д.Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан түүнд  хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар “ Хөдөөгийн эмчээс ажлын гараагаа эхэлж, салбарын орлогч сайд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл ажилласан Таны ажил, хөдөлмөрийн замнал бол Монгол Улсын түүх, хөгжил дэвшилтэй  салшгүй холбоотой билээ.  Хүн амын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар таны гаргасан санал санаачилга, хууль тогтоомж эдүгээ хүртэл үнэ цэнтэй  байна. Мөн МУЗН-ийг тэргүүлэн хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, ардчилал, шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан өнөөгийн хөгжилд хүргэсэн хөдөлмөр, зүтгэлийг бид ямагт үнэлж ирсэн. Улмаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөрөө  дамжуулан гэр бүл, хүүхэд залуусийг болон нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэргээр тань бид үргэлж бахархдаг.  Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Д. Мөнхөө таны 80 насны ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Харин “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө “Хууль тогтоох дээд байгууллагын удирдлагууд хүндэтгэн хүлээн авч байгаад талархаж байна. Та бүхний хүндэтгэл надад урам зориг өгч, амьдралд тохиох сайхан дурсамжийг үлдээлээ. Монгол Улсын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэж, улам их амжилт гаргахыг хүсч байна “гэлээ.  Хүндэтгэл үзүүлэх үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар нар байлцлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 25 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17