Дээд шүүх: Ш.Баярсайхан нараас 440 сая төгрөг гаргуулж, “Улсын Их дэлгүүр” ХК-д олгохоор шийдвэрлэв

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлтэй Ш.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох “Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах, буруутай албан тушаалтнаас компанид учруулсан хохирлыг гаргуулах” нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг  хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас компанийн эрх бүхий албан тушаалтан болох Ш.Баярсайхан, А.Шагдарсүрэн, Р.Содном, С.Хосбаяр, А.Норсмаа, Б.Ариунжаргал, Н.Батцацрал, Д.Дашцэдэн, Л.Чулуунбаатар нар нь Компанийн тухай хуульд заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, үндэслэлтэй шийдвэр гаргах, сонирхлын зөрчилтэй хэлцлийн үнийг хуульд заасны дагуу зах зээлийн үнээр тодорхойлох үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэв.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Улсын их дэлгүүр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгон, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, “Улсын Их дэлгүүр” ХК-д олгохоор магадлалд өөрчлөлт оруулав. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
ЁСТОЙ ЗӨВ ЗӨВ.ХАРИН УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДЫН НООГДОЛ АШГИЙГАА ӨГӨХ БАЙЛГҮЙДЭЭ МӨН Ч ОЛОН ЖИЛ НОМИНГИЙНХАН УЛСЫЭ ИХ ДЭЛГҮҮРИЙГ ИДЛЭЭДЭЭ
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 29 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 47 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 13 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 13 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 8 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин