Намд мөнгөн бус хандив өгвөл бичгээр гэрээ байгуулна

2023-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Энэ үеэр мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах, хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгана. Нам санхүүгийн тайланд аудит хийхээр гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээд хандивын талаар баримт мэдээллийг хандивлагчаар гаргуулан авна гэсэн агуулгатай хэсгийг нэмж тусгаалаа.  Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Сонгуулийн хуулиар намын босго санал өгсөн нийт сонгогчдын дөрвөн хувь байгаа. Өөрөөр хэлбэл, 1,5 сая сонгогч санал өгнө гэж үзвэл 60 мянган иргэнээс санал авсан нам парламентад орж ирэх боломж бий болно. Хоёрдугаарт, санхүүжилттэй холбоотой. Улс төрийн намуудад бага боловч санхүүжилт олгож, санхүүгийн нь тод олгох асуудал чухал байгаа юм. Тиймээс нэг хувийн босго тавьж байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын нэг хувийн санал авсан намд санхүүжилт олгоно. Дөрвөн хувийн санал авч байж парламентад орно. Энэ мэтчилэн парламентад олон намын төлөөллийг оруулж, солонгорсон парламент бүрдүүлэхийн тулд Сонгуулийн хууль болоод Улс төрийн намуудын хуулийг баталлаа” гэсэн.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

39 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 2 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 10 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

2 цаг 20 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 11 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин