"...Өнөрөөд зориулсан эвентэд урья"

2023-07-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

"...АН-ын улс төрийн клубууд болон ҮБХ-ны гишүүдийг "Grand meeting" зөвлөгөөнд урьж байна" гэсэн зар өнгөрсөн долоо хоногт АН-ынхан дунд таржээ. Тэгээд "...Жич: Клубуудээс өгсөн нэрсийн дагуу  бүртгэлтэй хүмүүс оролцоно" хэмээжээ. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс АН-ын удирдлага, ҮБХ-ны гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, дунд шатны ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн клубуудэд харъяалал бүхий намын гишүүд, үзэл баримтлал нэгтэй нам бус төлөөлөл, эдийн засагчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцуулахаа нэмж зарласан байна.

Уг уулзалт зөвлөгөөн нь "...Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад дүгнэлт өгч, АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлсийн эрхэм тулгуур болох хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, тус нам шинэчлэгдэж сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, бодлого, байр сууриа тодорхойлох асуудлаар улс төрийн клубууд, эдийн засагчид, баялаг бүтээгчид, иргэний нийгмийн санал бодлыг сонсож, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа" гэж тайлбарлажээ.

Зөвлөгөөнөөр "Улс төрийн эстаблишмэнт ба АН-ын шинэчлэл", "Шинэ улс төр, залуучуудын оролцоо", "МАН: Ам ажлын зөрүү, алдагдсан он жилүүд", "Дэлхий ба Монгол" сэдвүүдээр хэлэлцүүлэг хийх юм байна.

Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн АН-ын энэ уулзалтыг хэн зохион байгуулж буй нь тодорхойгүй байгаа юм. Өөрсдөө "...Бид" гэж зарлаагүй. Лав АН-ын одоогийн удирдлагууд оролцоогүй байна. Харин нөгөө хоёр "экс"-ийн нэг зохион байгуулж байгаа бололтой. Яагаав, нэг нь Баянголд, нөгөө нь Солонгост дуудаад санал тавиад байдаг гэж ярьдаг даа. Тэгвэл энэхүү "Grand meeting" зөвлөгөөнийг Солонгост дууддаг "экс"-ийн зүгээс зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, АН-ын албан ёсны генсек болох Өнөрөөгийнхөө "сурталчилгаа"-нд зориулан зохион буй эвент аж. Шулуухан л "...Өнөрөөд зориулсан эвентэд урья" гэчихсэн ч болохоор арга хэмжээ юм байна.

Ер нь бол Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсноос нь хойш хоёр "экс" амар заяаг нь үзүүлэхгүй байгаа дуулддаг. Нэг нь ийнхүү генсекийн суудал, нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг нэхдэг. Нөгөө нь "...30 хувь" гээд үргэлжилнэ. Гэхдээ сүүлийн үед "...Лу.Гантөмөр Солонгост нөгөөхтэй тохироо хийж надтай ярьснаасаа буцлаа" гэх болсон. Бас АН-ын дарга, УИХ-ын зургаан гишүүний санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөний ард нөгөө "экс"-ээ байгаа гэж хардаж байгаа юм байна. Тиймээс ҮБХ-ны хурал зарлуулж, Лу.Гантөмөрийг огцруулах шаардлага тавихаар зэхэж бэлдээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. АН-ын эргэн тойрон дахь энэ мэтийн зарим үйл явдлыг "...Ордны тамхины цэгээс" гэдэг шиг  улс төрийн хүрээнд ингэж ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 131 (7116)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 2 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 34 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

2 цаг 43 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 53 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 19 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 19 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин