Хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгаа энэ үед Хонконгийн сэтгүүлчдэд олон улсын дэмжлэг илүү их хэрэгтэй байна

2023-06-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Хонконгод Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаас хойш гурван жилийн дараа “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын төлөөлөгчид сэтгүүлчдийн аюулгүй байдалд үнэлгээ хийх, байгууллагын чадавх бэхжүүлэх, яаралтай тусламжийн хөтөлбөр бэхжүүлэх зорилгоор тус бүс нутагт томилолтоор ажиллав.

Хонгконгод Ковид-19 цар тахлаас үүдэн тогтоосон сүүлийн хязгаарлалтыг саяхан цуцалсан тул Зүүн Азийн товчооны захирал Седрик Алвиани, Нөлөөллийн ажиллагаа хариуцсан ажилтан Александра Биелаковска нарын бүрэлдэхүүнтэй “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын төлөөлөгчид 2023 оны 6 дугаар сарын 18-наас 21-ний хооронд тус улсад томилолтоор ажиллав. Их Британийн колони байсан улсад хараат бус дуу хоолойг нухчин дарахын тулд Бээжингээс баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай харгис хэрцгий хууль батлагдсанаас хойш гурван жилийн дараа сэтгүүлчдийн аюулгүй байдалд үнэлгээ хийхийг тэд зорьсон юм. Мөн 2021 онд эрх баригчид үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон "Stand News" сонинд ажиллаж байсан хоёр Ерөнхий редакторын "бусдыг өдөөн хатгасан нийтлэл" бичсэн хэргийг шүүх хуралд оролцов.

“Засгийн газраас хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн хатуу арга хэмжээ авч байгаа хэдий ч дэлхий нийтэд мэдээ мэдээлэл хүргэхийн төлөө чармайн ажиллаж буй олон мянган сэтгүүлч Хонконгод бий. Энэхүү томилолт нь тэдгээр сэтгүүлчдэд тулгарч буй шинэ тутам аюул заналхийлэл, тухайлбал, айлган сүрдүүлэх, хууль эрх зүйн дарамт шахалт зэргийг илүүтэйгээр ойлгох боломжтой болж буй нь тэдэнд илүү өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдүүлнэ” гэж Зүүн Азийн товчооны захирал Седрик Алвиани хэллээ.

RSF-ийн төлөөлөгчид төрөл бүрийн байгууллагын олон арван сэтгүүлч, гадаадын сурвалжлагч, орон нутгийн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдтэй уулзсан. Уулзалтуудаас дүгнэхэд, засгийн газрын дарамт шахалт ихсэж, эх сурвалжуудад хандахад асар их бэрхшээлтэй болж, өөрийн цагдан хяналт санаа зовоохуйц хэмжээнд өсөн нэмэгдсэн байна.  

Засгийн газраас тус бүсийн “бичил” үндсэн хуулийн 23 дугаар зүйлд үндэсний аюулгүй байдлын тухай нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй нь хараат бус дуу хоолойг чиглэн дарахад илүү хялбар болно хэмээн хэвлэл мэдээллийнхэн санаа зовниж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Хятадын засаг захиргааны онцгой бүс нутагт Ковид-19 цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний хүрээнд хилээр нэвтрүүлэх хатуу журам тогтоосон ба сүүлийн хязгаарлалтыг хоёрхон сарын өмнө цуцалсан тул RSF 2019 оноос хойш тус бүс нутагт хийж буй эхний томилолт юм. Гэсэн хэдий ч энэ хугацаанд RSF нь чадавх бэхжүүлэх ба тусламж үзүүлэхэд чиглэсэн томоохон хөтөлбөр боловсруулсан нь Хятадын талаар мэдээ сурвалжилга бэлтгэдэг 500 гаруй сэтгүүлчдэд үр өгөөжөө өгөөд байна. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятадын удирдагч Ши Зиньпиний сэтгүүл зүйн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Хонконгийн засгийн газраас хамгийн багадаа 28 хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэлийн эрх чөлөө хамгаалагчдыг ялласан ба тэдний 13 нь одоо хүртэл шоронд хоригдсон хэвээр байна. Засгийн газар мөн өдөр тутмын хараат бус “Apple Daily”, “Stand News” сонинуудыг албадан хаасан бол өөр бусад таван хэвлэл мэдээллийн хэрэгсэл дарамт шахалтаас болж үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болсон. 

Хонгконг нь RSF-ийн 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 140-д эрэмбэлэгдсэн бөгөөд сүүлийн хорин жилийн хугацаанд 18 дугаар байрнаас огцом буурчээ. Хятад улс нь 180 орноос 179-д эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: www.rsf.org 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 28 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 50 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 59 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

3 цаг 8 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 цаг 0 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 18 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 44 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 44 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин