С.САРУУЛ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ.Тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаанаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаад өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. Мөн чуулганаар гишүүдийн олонх дэмжлээ.
Эх сурвалж: www.polit.mn