Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болж байна

2023-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Азид, тэр дундаа Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү уулзалтыг ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулж буй. Тиймээс ч ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар хүрэлцэн иржээ.

Хүндэт зочдын дотор Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нар багтсан байна.

Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андоррын Хант Улс, БНАСАУ, Бүгд Найрамдах Перу Улс, БНСУ, Люксембургийн Их Гүнт Улс, Нидерландын Хаант Улс, Монакогийн Хант Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед, НҮБ-ын Орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима зэрэг 10 гаруй төлөөлөгчид цахимаар оролцож байна.

Төлөөлөгчид хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын энх тайван аюулгүй байдал гэсэн гурван үндсэн сэдвээр салбар хуралдаанд оролцож байна. Дээрх сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэг үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагааг тодорхойлсон баримт бичиг гаргана.

Манай улсад анх удаа болж буй энэхүү уулзалтын нээлтийн ажиллагаанд гадны зочид төлөөлөгчдөөс гадна дотоодын төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 400 орчим төлөөлөгчид оролцов.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

43 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

2 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин