"Тогтвортой ногоон санхүүжилт Дархан" хөрөнгө оруулалтын форум эхэллээ

2023-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

Тогтвортой ногоон санхүүжилт Дархан хөрөнгө оруулалтын форум эхэллээ. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт бол Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Өөрөөр хэлбэл аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилт юм. Тэгвэл энэ зорилтын хүрээнд Дархан-Уул аймаг “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх энэ форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциум хамтран хэрэгжүүлж буй "Найрамдал" төсөл зохион байгуулж байна. Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид урилгаар оролцож байна. Дархан-Уул аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлэх нь форумын зорилт. Энэ хүрээнд олон талын оролцоог хангах, мэдлэг хуваалцах, шинэ санаа мэдээлэл түгээх, харилцаа холбоо олон талт хамтын ажиллагааг бий болгохыг зорьж буй. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын бодлого хөтөлбөр боловсруулж, санхүүжилтын арга замуудыг тодорхойлж Дархан хотын дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэн, цаашид Дархан хот руу шилжин суурьших иргэдийн тоог нэмэх нь алсын хараа юм.

 Эх  сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17