Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

2023-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима бараалхав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн яриа хэлэлцээний үр дүн гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Нэн буурай, далайд гарцгүй, арлын жижиг хөгжиж буй 92 улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, шийдэл, гарц олоход Дээд төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэндчилгээ уламжлахыг хүсэв. НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа. Монгол Улс нь олон улсын тавцанд тэнцвэртэй байдал бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв. Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манлайлж, идэвхтэй ажиллаж буйг өндрөөр үнэлдэгээ хэлээд, НҮБ дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ онцлов. 2017 онд Монгол Улсын санаачилгаар байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн ирэх онд Руанда Улсад болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хуралд оролцохыг урилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17