Г.Занданшатар :Мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал

2023-06-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАН

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчидтой уулзлаа. Энэ жилийн мэтгэлцээнийг  УИХ-ын Тамгын газар “Тэнгэр” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулсан юм. Мэтгэлцээнд 40 багийн 200 өрсөлдөгч оролцсон бөгөөд эцсийн шатанд 20 оролцогч шалгарсан байна. Тэд нийгмийн тулгамдсан асуудал буюу авлига хээл хахуулийн асуудалтай хэрхэн тэмцэх вэ, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл юу вэ, Үндэсний баялгийн санг хэрхэн тэгш хуваарилах вэ зэрэг асуудал болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сэдвүүдээр баримт, нотолгоотой мэтгэлцжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал. Харин ялагчид нь үзэгч, сонсогчид буюу олон нийт юм. Өнөө цагийн мэдээ, мэдээллийн давалгаанд сэтгэлийн хөөрлөөр хандаж, буруу, зөрүү дүгнэлт гарган, улмаар энэ бүхэн ардчиллын хөгжилд саад, тээг болж байна. Харин мэтгэлцээнээр дамжуулан олон ургальч үзэл бодлын дор баримт, нотолгоотой, эх сурвалжтай  мэдээллийг нийгэмд түгээж, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж чадаж байна. Энэ бол ардчиллын хөгжилд оруулж буй та бүхний хувь нэмэр төдийгүй шийдвэр гаргагчдад шийдлийг олоход баримт, нотолгоотой асуудал дэвшүүлж буй нь мэтгэлцээний тэмцээний ач холбогдол оршиж байна” гэв.

Харин МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан О.Өгөөмөр “Энэ жилийн мэтгэлцээн тэмцээн анх удаа реалити шоу хэлбэрээр зохион байгуулагдсан учраас олон хүнд хүрч, улмаар хууль тогтоогчид  анхаарал хандуулж байгаад талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар залуучуудаа дэмжиж, дэвшүүлсэн асуудал, шийдлүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаа нь бидэнд урам зориг өглөө.  Миний бие илтгэлдээ замын түгжрэлийг бууруулахад нийслэлийн нүүлгэх нь шийдэл биш, харин цэвэр усны нөөц, хөрсний бохирдол зэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэдэг шийдлийг гарган  мэтгэлцэж, амжилт үзүүлсэн” гэлээ. Цаашид Үндэсний мэтгэлцээний лигийн тэмцээнийг улам төгөлдөржүүлэн, оролцогчдын хүрээг тэлж, асуудлыг өргөн хүрээгээр нийгмийн анхааралд оруулж, ардчилал, шударга ёс, тэгш байдлыг хангахад залуучуудын дуу хоолойг түгээх нь хамгийн чухал хэмээн  ярилцлаа.

“Үндэсний мэтгэлцээний лиг-2023” тэмцээний шүүгчээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар ажилласан юм. Тэрбээр энэхүү уулзалтад байлцаж, мэтгэлцэгч оюутнууд тэмцээний явцад улам сайжирч, аливаа асуудлыг дэвшүүлэн тавьж буй өнцөг, оновчтой байж, хөгжиж байсан  залуучуудаараа бахархсан гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17