“Зуны Давос” сорилтыг давахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухлыг онцлов

2023-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв.

Дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг "Зуны Давос" онцолж байна.

Цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад, мөн геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүссэн сорилтуудыг хамтын хүчээр даван туулахад Дэлхийн эдийн засгийн форумын зохион байгуулж буй арга хэмжээнүүд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

“Зуны Давос” чуулга уулзалтын нээлтэд Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар үг хэлэхдээ ковид цар тахлын дараа эдийн засгийн форум болж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг онцолж байлаа. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Зуны Давос” чуулга уулзалт “Бизнес эрхлэх нь: Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч” (Entrepreneurship: The Driving force of the Global Economy) сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал, технологийн дэвшил, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар төр засгийн тэргүүнүүд болон томоохон хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорациудын захирал, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд санал солилцдог. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Жинь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли нар хүндэт зочноор оролцов.

Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэтийн бодлого, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцдэг Монголын эдийн засгийн форум ирэх сарын 9-10-нд болохыг Ерөнхий сайд тэмдэглээд профессор Клаус Швабыг оролцохыг урилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17