МАН: Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжлээ

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

УИХ дахь МАН-ын  бүлгийн хуралдаанаар Улс төрийн намын хуулийн талаарх гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.

Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сард улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. 2005 оноос хойш энэ хуульд өөрчлөлт ороогүй байдаг. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар  Улс төрийн намын хуулийн талаар  хэд хэдэн асуудлын талаарх шийдвэрээ танилцуулав. Нэгдүгээрт, нам байгуулж бүрдэхтэй холбоотой асуудал.  Нам бүрдэхийг өргөн баригдаж буй хуульд сонгуулийн ерөнхий хороо бүрдэл хянаж,  Улсын дээд шүүх бүртгэхээр байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаж  намууд Улсын дээд шүүхэд намууд материалаа өгч,  бүртгэдэг байхаар ажлын хэсэг өөрчилж оруулсан. Үүнийг МАН-ын бүлэг дэмжлээ.

Хоёрдугаарт, намыг идэвхгүй тооцохтой холбоотой асуудал. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн  намуудыг хариуцлагатай болгох, санхүүжилтийг  ил тод, нээлттэй шилэн болгохыг заасан.  Улс төрийн намыг гурван үйл ажиллагааны асуудлаар  идэвхгүй намд тооцохоор тусгасан. Нэгдүгээрт, УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй, нам  дотроо  төлөөллийн төв байгууллагын хурлаа хийгээгүй, сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулж СЕХ-д өгөөгүй гэсэн үндэслэлээр улс төрийн намыг идэвхгүйд тооцож байгаа.  Идэвхгүйд тооцогдсон намын санхүүжилт зогсож, бүх шатны сонгуульд оролцох боломжгүй болно.  Эдгээр хуулийн төслийг МАН-ын бүлэг  хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгэснийг дэмжиж хаврын УИХ-ын чуулганаар улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 0 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 23 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 31 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

2 цаг 41 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 33 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 51 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 17 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 17 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин