Зарим “шувуу” сураг тасарлаа, тэндээ зусахаар болов уу?!

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“5Ш” хөтөлбөрийн “зуны амралт” эхэлчихэв үү гэлтэй. Ойрд шинэ мэдээ сэлт нь цөөрөөд ирэв. Энэ “5Ш”-ийн хамгийн эрчтэй хийгээд олон нийтийн анхааралд болсон нь “Шувуу” ажиллагаа байв. Уг нь Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 14-ний хуралдаанаас “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Тэр хурал дээр “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Киргизэд  хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Казахстанд хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, Солнгост байгаа зургаа, Хятадад байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шуурхай шилжүүлэн авч ирэхийг даалгасан байна. Мөн оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Гэхдээ зарим “шувуу”-ны байршил тодорхой болоод удсан. Америкт Ч.Сайханбилэг, Малайзад Н.Удаанжаргал байгаа албан ёсны мэдээллүүд олон нийтэд цацагдсан. Ингээд хэдэн сар боллоо. Гэвч тэдгээр “шувуу”-нуудын сураг тасарлаа. Тэндээ лав зусах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 0 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 2 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 3 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 58 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

5 цаг 20 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

6 цаг 19 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

6 цаг 51 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

7 цаг 12 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

10 цаг 46 мин