Нүүрсний сонсголыг Х.Нямбаатарт “атгуулсан” нь Г.Ганболдыг “сэрээчихэв” үү?!

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нүүрсний сонсгол гацсан. Дагаад нүүрсний хулгай ч гацаанд ороод байв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны зургадугаар сарын 16-нд “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, гацаад байсан асуудлуудыг хөдөлгөсөн юм. Тэрбээр захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулжээ.Тэдэнд нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын хяналтын сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан юм. Энэ ажлын хэсэг ажилдаа ороод 10 хонолоо. Тэгвэл ажлын хэсгүүдтэй холбоотой ойлголтын зөрүү, үүнд дөрөөлсөн төөрөгдөл олон нийтийн дунд бий болоод байна. Нүүрсний сонсгол, алсуураа нүүрсний хулгайн асуудлыг гацаах сонирхол бүхий улстөрчид үүнийг өрдөж буй нь ажиглагдлаа. Тодруулбал, энэ хэд хоногт “...Х.Нямбаатарын Түр хороо нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, Г.Ганболдын Түр хороо зохион байгуулна” гэсэн мэдээлэл тарав. Х.Нямбаатарыг томилсноор Г.Ганболд “сэрсэн” бололтой. Уг нь олон нийтийн зүгээс Г.Ганболдын ахалсан Түр хороог “...Нүүрсний сонсголоо хийгээч ээ” гэж мөн ч удаан, бас олон удаа шаардсан, хүссэн. Гэвч хөдлөөгүй. Хоёр “бүрэн эрх”-ийн хугацааг дуусгасан. Тэгээд ч Г.Ганболдын Түр хороо 2022 оны зургадугаар сарын 10-нд хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, компаниуд, хил хяналтын бүсийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр логистикийн нэвтрүүлэх чадвар түүний өсөлт, экспортоор гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа эрх зүйн орчны уялдааг шалгах зэрэг найман үндсэн асуудлаар байгуулагдасан. Өөрөөр хэлбэл, энэ Түр хороо нь УИХ-ын хяналтын сонсголыг явуулах боломжгүй юм байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, тусад нь бие даасан хяналтын сонсгол явуулах Түр хороо, нэгж байгуулахаар болжээ.Уг нэгж нь дараах хүрээгээр хяналт шалгалтынхаа хүрээ хязгаарыг тогтоож, хяналт, шалгалт нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулах санал дүгнэлтийг өнөө маргаашгүй эцэслэн шийдвэрлэх аж. Тодруулбал, Х.Нямбаатар ч юм уу, тус ажлын хэсгийн хэн нэгэн гишүүн Түр хороо байгуулах саналыг гишүүний бланк дээрээ гаргана. Ингээд 19 гишүүний гарын үсэг цуглуулаад, саналаа УИХ-ын даргад өгнө. Тэр дагуу сонсгол хийх Түр хороо байгуулагдана. УИХ-ын Хяналт шалгалтын хуулиар зөвхөн Түр хороо л уг сонсголыг хийх ёстой. Учир нь ийм аж. Харин Г.Ганболдын Түр хорооны тайланг ойрын үед сонсоод татан буулгах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

1 цаг 37 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 39 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

1 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 36 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 56 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

6 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

6 цаг 50 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

10 цаг 24 мин