Засгийн “тоосго”-ыг тодруулсан Л.Чинбатын хэрэг

2023-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбатын Сэлэнгийн малчид голдуу хүмүүсийг машинаараа хөөж, заналхийлсэн  хэрэг олныг цочирдуулсан. Тэрбээр хэрэг гарсны дараа хэсэг алга болж, эрэн сурвалжлуулсан юм. Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатын талаар “...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота Ландкруйзер” маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан. Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдээлсэн. Түүнийг шалгаж буй 10.1 дүгээр зүйл нь “...Хүнийг алах”, 13.14 дүгээр зүйл нь “...Худал мэдээлэл тараах”, 20.16 дугаар зүйл нь “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” аж. Хамгийн гол нь олон нийтийн зүгээс энэ хэрэг дээр “...Дабль стандарт битгий үйлчлээсэй” гэж байна. Дээрээс нь Л.Чинбатын энэ үйлдлийг дагаад “...Соёлын сайд Ч.Номин ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой” гэсэн байр суурь нэлээд гарлаа. Учир нь Гацуурт компани хийгээд Л.Чинбатттай холбоотой сангуудаас мөнгө авсан асуудлууд нэлээд гарч ирсэн. Өөр бусад баримт сэлтүүд ч үргэлжлэх шинжтэй. Ямартай ч Л.Чинбатын хэргийн дараа засгаас сугалж болох “тоосго”-оор Ч.Номин тодорлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

1 цаг 14 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 37 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 46 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

2 цаг 55 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 47 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

7 цаг 5 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 31 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин