У.Хүрэлсүх: Офицер хүн бол манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байх ёстой

2023-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
 

П.АМГАЛАН

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн баяр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нэгдсэн төгсөлтийн ёслолд оролцов. Тэрбээр эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан өвөг дээдэс, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, улсынхаа аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт эрч хүч нэмж, идэвх зүтгэлтэй ажиллах учиртайг санууллаа. Мөн офицер хүн бол мэдлэг оюун, ур чадвар, бие бялдар, зориг тэвчээрээрээ цэрэг дайчдаа үлгэрлэж, шударга, хүнлэг, шийдэмгий, зарчимч чанарыг баримтлан хамт олноо удирдаж, амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байх ёстойг тодотгов. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч шилдэг төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 45 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17