Д.Амарбаясгалан: Улсад хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдэх хэрэгтэй

2023-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллав. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилгууд гарч 2014 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зургаан төсөл хэрэгжүүлэх байсан ч 2015 онд гэрээний нөхцөлийг барих, шилжүүлэх болгон өөрчилжээ. Гэрээний хэрэгжилтэд 2022 онд Засгийн газраас гарсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийж, 2014-2021 онд концессын эрх хэрэгжүүлсэн этгээд нь хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил үүсгэсэн гэдэг дүгнэлт гаргасан юм. Ийнхүү тус концессын гэрээг цуцалсан ч “Кью Эс Си” компани учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.
 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржа
в “Концессын гэрээг цуцалж, төр өмчөө хүлээн авах үед -1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Харин үйлдвэрлэлээ эхлүүлж, экспортоо эхлүүлснээс хойш оны эхний таван сарын байдлаар 15,2 тэрбум төгрөгийн татварын ашигтай ажилласан. Улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Концессын гэрээгээр ашиглуулсан тухайн хугацаанд уг үйлдвэрт ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бөгөөд үйлдвэрийн борлуулалтын орлогыг компани руугаа шилжүүлдэг, өмч хөрөнгийг барьцаалан зээл авсан зэрэг олон зөрчил байсан” гэв.

Уг асуудалд  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт болжээ. Улс орон хулгайгүй, хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх учиртай. Улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэв. Харин Сангийн сайд Б.Жавхлан Тухайн концессын гэрээний хугацаанд хоёр ч цогцолбор барих хэмжээний борлуулалт хийсэн ч үйлдвэр барих нь битгий хэл шав ч тавиагүй гэдгийг тодотголоо. Энэ үйлдвэр бол аж үйлдвэрийн цогцолбор болох ёстой манай улсын томоохон төсөл учраас хохирлыг барагдуулах асуудал дээр олон нийт анхаарлаа хандуулахыг хүсэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17