Гадны 500 орчим хөрөнгө оруулагчид Монголд чуулна

2023-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Үндэсний их баяр наадмын өдрүүд болох ирэх сарын 9,10-нд  “Монголын Эдийн засгийн чуулган-2023” болж гадны томоохон группийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид нэг дор чуулна. Форумын  талаар  “Ард санхүүгийн нэгдэл”-ээс өнөөдөр /06.23/ мэдээлэл хийв. Тус нэгдэл чуулганыг зохион байгуулагч хувийн хэвшлийн гол байгууллагаар ажиллаж ирсэн юм.Түүнчлэн тус нэгдэл Дэлхийн эдийн засгийн форумын “New champions” буюу “Шинэ аваргууд” нийгэмлэгийн гишүүн байгууллагаар элссэн анхны Монгол компани болсон гэдгээ энэ үеэр тус нэгдлийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Д.Ганхуяг онцолсон юм. “Монголын Эдийн засгийн чуулган-2023”-ын ерөнхийлөгч зохицуулагч Ж.Алтангүнийн мэдээлж буйгаар “Welcome to Mongolia” уриан дор болох энэ удаагийн чуулганыг өмнөх форумуудаас гурван онцлогтой зохион байгуулж буйг дуулгалаа. Үүнд: нэгдүгээрт  өмнө нь чуулган зөвхөн Төрийн ордонд нэг өдөр хуралддаг байсан бол энэ удаагийн чуулган  гурван өдөр үргэлжилж, салбар хуралдаанууд болон нүүр тулсан ажил хэргийн уулзалтууд “Чингис хаан”-ы музей, “Шангри-Ла” зочид буудал зэрэг 5-6 байршилд болох аж. Урлаг, соёлын үйл ажиллагаанууд УДЭТ болон төв цэнгэлдэх хүрээлэн,Хүй долоон худагт болно. Тус чуулганд чуулганд “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч оролцоно. Мөн Америкийн  мэдээллийн төв телевиз СNN –ийн сэтгүүлчид  болон төр засгийн 300, бизнес хөрөнгө оруулагч 500, бусад 700 гаруй гаруй нийт 1500  зочид, төлөөлөгч оролцох юм байна. 

Банк, санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон компани, байгууллагуудын төлөөлөл ирж оролцоно. Монгол Улсад хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонирхож оролцохоо мэдэгдэж, урьсан тул оролцогчдын тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж байна.

Мөн эдийн засгийн салбарын ажил хэрэгч хүмүүс, бизнесийнхний нүүр тулсан VIP уулзалтууд, манлайлагчийн уулзалт, залуучуудын яриа хэлэлцээ зэрэг арга хэмжээ, болохоор төлөвлөсөн тул үйл ажиллагаа өмнөхөөс олон болохыг хэллээ. 

2012 онд манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй байснаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголд олноор ирж байсан. Тэр үе шиг, өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоонд шилжиж буй энэ үед дэлхийн банк, санхүү, хөрөнгө оруулагчдын болон олон улсын байгууллагуудын томоохон төлөөлөгч нар манай улсыг сонирхон ирж байна гэв. Тиймээс “Монголын Эдийн засгийн чуулган-2023”-аар Бодлогын Tink tank зөвлөл байгуулна гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

“Монголын Эдийн засгийн чуулган-2023”-ы салбар хуралдаанууд “Ирээдүй хөгжил-Газрын ховор элемент, зэс, уран”, “Хөрөнгө оруулалтын орчин”, “Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, салхи, устөрөгч”, “Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орны гарц” зэрэг сэдвээр болох аж. Соёл, урлагийн үйл ажиллагааны үеэр чуулганы зочид, төлөөлөгчдөд манай улсаас “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр тоглож үзүүлэхээр төлөвлөж буйг мөн мэдээллээ.

Ж.Алтангүний: Чуулганы хуралдаан болох байршил олширч, оролцогч төлөөлөгчдийн тоо нэмэгдэж, олон төрлийн арга хэмжээг нэг дор олноор зохион байгуулж буйгаар “Монголын Эдийн засгийн чуулганы энэ удаагийн форум онцлог болно. “Монголын Эдийн засгийн чуулган”-ыг сурвалжилж мэдээлэхээр дэлхийн хэвлэл мэдээлийн CNN, Bloomberg, Aljaxeera ,ABC news Financial Times томоохон байгууллагуудын төлөөлөл, сурвалжлагч, сэтгүүлч нар Монголд ирнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

50 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2 цаг 13 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2 цаг 22 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

2 цаг 31 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

5 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

5 цаг 23 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 41 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

10 цаг 7 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

10 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин