ОХУ-д сурч, ажиллаж байгаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзжээ

2023-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Их Хурлын дарга Г.Занданшатар зургадугаар сарын 21-нд тус улсад сурч, ажиллаж байгаа Монгол иргэдтэй уулзжээ. ЭСЯ-ны байранд болсон уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал бодлоо хуваалцжээ.

Монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад амьдарч байгаа иргэдийн үндэсний хэлний боловсрол, Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдал, төлбөр тооцооны асуудлууд, гадаад худалдааны тухай хууль, сонгуулийн тухай хууль, гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, ОХУ-д төгсөгчдийн ажлын байрны хангалт, тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ шаардлага зэрэг асуудлаар иргэдийн зүгээс сонирхсон асуултад УИХ-ын дарга хариулж харилцан ярилцжээ.

Уулзалтад Москва хотод суралцаж байгаа 30 гаруй оюутан, сонсогч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНХ-ийн Москва дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, мөн түүнчлэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн дэх монголын төлөөлөгчид оролцжээ.  ОХУ-д 4300 гаруй иргэд сурч, амьдарч байгаа, эдгээрээс Москва хотноо 1100 орчим Монгол оюутнууд 60 гаруй их дээд сургуульд суралцаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17