Л.Энх-Амгалан: Боловсролын ерөнхий хуулийг хоёр жил гаруй хэлэлцлээ. Үүнээс цааш хоцроож болохгүй

2023-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАН

УИХ Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Засгийн газраас өргөн барьсан Боловсролын ерөнхий хуулиар  ганцхан англи хэлний асуудлыг шийдээгүй. Хувийн болон төр, нийслэл, орон нутгийн  сургуулийн ялгааг арилгах гол зарчим  байгаа. Боловсрол нь өөрөө баян, хоосны ялгааг өдөөдөг ийм тогтолцоо болсон. Тиймээс энэ ялгааг санхүүжилтээр нь арилгана. Боловсролын ерөнхий хууль дээр таван том шинэчлэл хийх  гэж буй. Боловсролын ерөнхий хуулийн ач холбогдолыг англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ хууль бол тогтолцооны шинэчлэл. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм. Боловсролын чанарыг ийм түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог халж байгаа. Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, сайн багш хамгийн өндөр цалин авах, хамгийн сайн нийгмийн баталгаагаар хангагдах энэ тогтолцоог шинэчилж байгаа юм. Мөн сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа. Хөтөлбөр хоцорсон.  Хамгийн багадаа 10-12 жилийн тогтвортой хөтөлбөр хэрэгжүүлдэг болох эрх зүйн баталгааг  энэ хуулиар  бий болгож байгаа. Хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгаж, хүүхэд хаана сурч, амьдарч буйгаасаа үл хамаараад Монголын хамгийн сайн багшаар хичээл заалгах боломжийг цахим шилжилтээр олгож байгаа юм.

Хүүхэд бүрд багаас нь англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ард түмэнд ач тустай.  УИХ-ын гишүүд хуулиа бүтэн уншихгүй байж, зарим гишүүд нь нэгдүгээр ангиас нь англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байдаг. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй.

Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдаг вэ? Бид үндэснийхээ хөтөлбөр дээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, англи хэл анхдагч гадаад хэл байна гээд заагаад өгчихсөн байна. Үндэсний хөтөлбөрт сурагчдад  англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа. Өнөөдөр бидэнд лоозон нь чухал уу, тунхаглал чухал юм уу. Хүүхдүүдэд хичээлээ олон улсын хөтөлбөрийн түвшинд үзэх боломж олгох нь чухал юм уу. Боловсролын хуулийг хоёр жил гаруй хэлэлцлээ. Үүнээс цааш  хоцроож болохгүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 25 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17