“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна

2023-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших
 
П.АМГАЛАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум, “Соёолж” ХХК-ийн Мод үржүүлгийн газарт ажиллалаа. 50 га талбай бүхий энэ газарт 15 төрлийн мод, бут үржүүлдэг бөгөөд усан сан, үрслэгээний хүлэмж, усалгааны систем, цахилгаан дэд бүтэц, ургамал болон үр хадгалах зоорь, агуулах зэргийг цогцоор нь шийдэхэд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Усалгааны систем нь гэхэд л 3,000 м.куб усан сангаар дамжуулан 14 бойжуулах талбайд усалгаа хийх хүчин чадалтай. 8,000 м.кв талбайтай хүлэмжид нэг зэрэг 20 сая мод, бут үрслүүлэх боломжтой бөгөөд одоогоор нийт 50 га талбайн 70 хувийг бүрэн ашиглаж байна. Модны үндсийг гэмтээхгүйгээр ухаж авдаг болон олон үйлдэл гүйцэтгэх боломжтой техник, 20 тн багтаамжтай усалгааны машиныг улсдаа анхлан ашиглаж эхэлжээ. Одоогоор шилжүүлэн суулгахад бэлэн 20 сая мод, бутны тарьц, ойжуулалтад зориулсан гурван сая модны нөөцтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгаагаар ойн мэргэжлийн байгууллагын тарьц, суулгацын нөөцийн 70 хувийг “Соёолж” ХХК дангаар бүрдүүлж байна.

Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дагуу таван газарт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэг газар нь 20-30 га талбайтай байх бөгөөд гурван жилийн хугацаанд 25-30 мянган мод, нийт 150 мянган мод тарих төсөл боловсруулсан байна.
Мөн газрыг нь шийдэж өгвөл нийслэлийн Баянгол дүүрэг болон Сэлбэ голын эрэг, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл тус бүр 10-15 га газарт концесс эсвэл шууд гэрээгээр хоёр жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад бэлэн байгаа тухай компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрээд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17