Н.Учрал:Төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрлийг цахимд шилжүүлнэ

2023-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газраас  төрөөс олгодог бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй болгох үүргийг өглөө. Одоогийн байдлаар E-business системд 17500 хэрэглэгч бүртгэгдсэн. Үүнээс 14960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсанаас 5916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд нийтдээ 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамаарагддаг учраас 670 үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр хүрдэг.Зарим зөвшөөрлийг авахад хуульд заавал бичгийн хэлбэрээр зөвшөөрлийг хүснэ гэж заасан байгаа нь хүндрэл учруулж байгаа. Мөн компанийн үйл ажиллагааны чиглэл, Удирдах зөвлөлийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг. Цаасан баримт, цахим баримт хоёр зөрвөл цаасан баримтыг эх хувь гэж үздэг учраас Архив албан хэргийн хөтлөлтийн тухай хуульд  өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. 120 хуульд өөрчлөлт оруулна. Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17