46 мянган хүүхэд гэртээ үлдлээ

2014-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Энэ намар цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд байгаа ч тэднийг хүлээж авах цэцэрлэгүүдийн хүчин чадал 197 мянган хүүхдэд хүрэлцэх аж. Цэцэрлэгийн тоо өнгөрсөн жилийнхээс 4000 хүүхдийг нэмж авахаар хүрээгээ тэлсэн ч энэ намар дахиад 46 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх нь.

5000 ХҮҮХЭД 30 ЦЭЦЭРЛЭГ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 1017 цэцэрлэг ажиллажээ. Харин энэ онд 1067 цэцэрлэг багачуудыг хүлээж авна гэж салбарын яамнаас тооцооллоо. Жилд 30-35 цэцэрлэг шинээр үүдээ нээж байгаа ч цэцэрлэгийн насны хүүхэд 3000-5000-аар нэмэгдэж байгаа аж. Цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 гаруй хувьд цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа нь судалгаагаар тодорхой болжээ. Нэг цэцэрлэг 70-100 хүүхдийн багтаамжтай тул энэ жил дахиад л хэдэн мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахааргүй болжээ. Одоогоор улсад 76 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байгаа ч тал хувь нь энэ онд багтаж хүүхдээ хүлээж авахаар байгаа аж.  Нийслэлд Дэлхийн банкны төсвөөр 17 цэцэрлэг шинээр үүдээ нээж багачуудыг хүлээж авахад бэлэн болжээ. Харин улсын төсвөөр нэг л цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулсан байна. Энэ намар хотод нийт 23 шинэ цэцэрлэг багачуудыг хүлээж авна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

ХУВИЙН 430, УЛСЫН 178 ЦЭЦЭРЛЭГ БАЙНА

 Нийт цэцэрлэгийн 764 нь улсынх бол 303 нь хувийн цэцэрлэг байгаа юм. Харин нийслэлд хувийн цэцэрлэг улсынхаас гурав дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Хотод нийт 430 гаруй цэцэрлэг ажиллаж байгаагийн ердөө 178 нь улсын цэцэрлэг гэнэ.  Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр байршлаасаа хамаарч 120-550 мянган төгрөг байгаа аж. 

 

“100 ХУВЬ ЦЭЦЭРЛЭГТ” МӨРӨӨДӨЛ ҮҮ?

Намар бүр цэцэрлэгт орж чадалгүй гэртээ үлддэх олон мянган хүүхдийн хүслийг биелүүлэхийн тулд “Хүүхэд харах үйлчилгээний хууль”-ийг санаачилсан ч батлагдахгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд цэцэрлэгийн зарим багш нар “100 хувь цэцэрлэгт” хөдөлгөөнийг өрнүүлжээ.  “Хүүхэд харах үйлчилгээний хууль” батлагдсанаар сургуулийн өмнөх  боловсролд хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой аж.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн 90 гаруй хувь нь ажил хийдэг хүмүүсийн хүүхэд байдаг байна.  Шинэ хууль бий болсноор хүүхэд харах үйлчилгээг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө бий болгохоос гадна төрийн байгууллагын дэргэд бичил цэцэрлэг байгуулах эрх нээгдэх аж. Мөн хүүхэд харах үйлчилгээ хөрсөнд бууснаар 57 мянган хүүхэд  хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж цэцэрлэгт орж чадаагүй олон мянган багачуудын мөрөөдөл биелэнэ  гэдгийг “100 хувь цэцэрлэгт” хөдөлгөөний гишүүн, “Дэлгэрхэн ургамал” цэцэрлэгийн эрхлэгч Д.Болормаа хэлсэн. 

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 18 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин