Л.Энх-Амгалан: Хэддүгээр ангид хэдэн цагаар, ямар хичээл заахыг хуулиар тогтоодоггүй

2023-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Англи хэл заах асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдэг заалтыг Засгийн газраас хуулийн төсөлд оруулж өргөн барьсан. Байнгын хорооны хурал дээр Үндсэн гадаад хэл нь англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг үндэсний хөтөлбөрөөр шийдвэрлэе гэдэг зарчмын зөрүүтэй томьёолол гаргаж, санал хураагдсан нь дэмжигдсэн. УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Ийм л асуудал яригдсан. Хэддүгээр ангид хэдэн цагаар, ямар хичээл заахыг хуулиар тогтоодоггүй. Үндэсний хөтөлбөрөөр зохицуулагддаг. Хууль батлагдвал 2024 онд хөтөлбөрийн шинэчлэл хийнэ.

Боловсролын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Энэ хуулиар зөвхөн англи хэл хөндөгдөөгүй. Ардын хүүхдэд англи хэл заахаас хойш суулаа гэж ойлгож болохгүй. Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батална. Хөтөлбөр батлагдахаар хэд дүгээр ангиас хэдэн цагаар ямар, ямар хичээл орох нь тодорхой болно. Шинэ хөтөлбөрийн дагуу гуравдугаар ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана. Тийм болохоор англи хэл заах цаг ихсэж, анги багасна. УИХ-ын зарим гишүүн нэгдүгээр ангиас англи хэл заах гэж байна гээд бужигнуулсан. Зарим нь гуравдугаар ангиас англи заах бодлогоосоо ухарлаа гэх мэдээллийг өгч иргэдийг бухимдуулж буйд харамсаж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 44 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 16 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 25 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 35 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

14 цаг 1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

14 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин