Г.Тэмүүлэн: Мал аж ахуйн амин сүнс нь бэлчээр учраас сэргээх, хамгаалахад эрх зүйн зохицуулалт шаардлагатай

2023-06-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 С.САРУУЛ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарын 21 гишүүн санаачилж, малчид, мэргэжлийн холбоод, эрдэмтдийн саналыг тусгасан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.06.20/ УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол оронд хамгийн их тулгамдсан асуудал бол бэлчээрийн асуудал байна. Сүүлийн 20 орчим жил Монголын нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон байна гэдгийг тодотгоод хуулийн төслийн гурван онцлогийг хэллээ.Тэрбээр “Нэгдүгээрт, Бэлчээр ашиглалтыг сайжруулах хууль юм. Хуулийн төсөлд бэлчээрийг сэргээх, бэлчээрийг улирлын чанартай ашиглах, ингэснээр бэлчээрийн талхлалтыг бууруулах юм. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөлд аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны Засаг дарга нар, ИТХ, мал аж ахуйн мэргэжилтнүүд, ХХААХҮЯ зэрэг бэлчээрт оролцдог оролцогчдын чиг үүргийг тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бий болгож өгч байгаа. Нөгөө талдаа малчдыг хариуцлагажуулж байна. Гуравдугаарт, Бэлчээр зохистой ашиглаж, нөхөн сэргээх чиглэлээр боловсруулсан хууль” гэв.

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн эрх зүйн орчныг бий болгох асуудлыг сүүлийн 20 жил ярьж байгаа. Иймээс эрдэмтэд бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг ярих биш хийхгүй бол дараагийн 10 жилд бэлчээргүй болох аюул нүүрлээд байгааг судалгаагаар харуулж байна” гэв.

УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн “Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1500 гаруй багт бэлчээрийн маргаагүй газар нутаг гэж байхгүй байна. Тухайлбал, айл өрхүүдийн дунд маргаан үүсгэж байгаа асуудал бол яахын аргагүй бэлчээр болсон. Нөгөө талдаа манай улс бэлчээрийн мал аж ахуйтай. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн амин сүнс нь бэлчээр болчихоод байна. Тэгэхээр цаашид мал аж ахуйн салбарыг хөгжүүлье гэвэл эрх зүйн орчинтой болох ёстой. Хуулийн төсөлд отор нүүдэл хийж, бэлчээрийг бүлгийн зохицуулалтад оруулж, гэрээжүүлэхээр тусгасан. Отрын бүс нутагтай болж, өвөлжөө хаваржааныхаа газрыг амрааж сэлгэн, өвс ургамал ургах боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан” гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Хөдөө аж ахуйн салбарт, Монгол Улсын 250 мянган малчин өрхөд тулгамдаад буй  бэлчээрийн асуудлыг Газрын тухай хуульд тусгаад хуулийн төсөл өргөн баригдаж байна. Хуулийн төслийн хүрээнд аймгуудыг бүсчилж авч үзээд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Миний бие Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчидтай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эндээс харахад сайн,муу мэдээ байгаа. Муу мэдээ нь нийт бэлчээрийн 60 гаруй хувь талхлагдсан байна. Сайн мэдээ нь цаг алдахгүй бэлчээрийн зохицуулалтаа хийж чадвал бэлчээр сэргэх боломжтой. Хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулахад сумын ИТХ гэлтгүй багийн ИНХ-ын шийдвэрийг гаргаж, мөрдүүлэхээр байгаа” гэсэн юм.  

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Газрын тухай хуульд нэмэлтээр бэлчээрийн зохицуулалтыг тусгаж байгаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг том салбар нь мал аж ахуй юм. Мал ярихаар бэлчээр ярьж таарна. Судлаачид тооцоод 65 хувь нь ямар нэгэн байдлаар доройтчихлоо. Ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авбал 80 хувь буцаад байгалийнхаа жамаар сэргэх боломжтой гэдгийг хэлж байна. Тиймээс бэлчээрийг бодлого системтэй ашиглах асуудал байна. Мөн малчид хамтаараа бэлчээр усаа хамгаалж, ашиглах зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн” гэв. 

 Эх сурвалж: www.polit.mn

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 54 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 57 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 52 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 14 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 13 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 45 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 цаг 6 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 40 мин