Б.БАРС
“Коммерсантъ” сонинд мэдээлснээс үзвэл Европын холбоо болон АНУ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хорьсноос хойш ОХУ-д хүнсний, тэр дундаа махны үнэ огцом өсөх болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тус улсын алс дорнодын Сахалины мужид хамгийн ихээр нэмэгдэж байгаа аж. Тус мужид тахианы мах 60 хувиар өсчээ. Мөн хонь, үхрийн мах 26, зарим нэр төрлийн загас 40 хувиар тус тус өссөн байна. Ер нь ОХУ-д хүнсний янз бүрийн бүтээгдэхүүний үнэ бүс нутгаасаа хамааран 3-60 хувиар нэмэгджээ. Москва хотод нэг кг гахайн мах 10 рублиэр өссөн бөгөөд хөлдөөсөн улаан загас тасраад буй аж.