Г.Тэмүүлэн: Эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрч, орлого 1.7 их наяд төгрөгөөр давж биелэх боломж бүрдэж байна

2023-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: -2023 оны төсвийг баталж байгаа үетэй харьцуулахад энэ оны төсвийн гүйцэтгэл харьцангуй нааштай гарсан. Жилийн эцсээр авч үзэхэд эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрэх, орлого 1.7 их наяд төгрөгөөр давж биелэх боломж бүрдэж байна.

Нөгөө талаар инфляц 10-аас дээш хувьтай байгаа нь иргэдийн бодит орлого 5.9 хувиар буурахад нөлөөлсөн. Энэ удаагийн төсвийн тодотгол зөвхөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхүүдийн орлогыг дэмжихэд зорьсон. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж болон нийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудалд төвлөрч 1 их наяд 896  тэрбум төгрөгийн тодотголыг хийсэн.

Өнөөдөр манай улсад нийтдээ 225 мянган төрийн албан хаагч төсвөөс цалинждаг. Тэгвэл төрийн албан хаагч нарын цалингийн шатлал 42 суурь системд шилжээд, цаашид цалин болон тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгдэж байх шинэчлэл хийгдэж байна. 217 мянган төрийн албан хаагч цалингийн нэмэгдэлд хамрагдах болно. Нийт төрийн албан хаагч нарын цалин хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн цалингаас 400 мянган төгрөгөөр бага байна гэдэг нь судалгаагаар гарсан. Үүнтэй холбогдуулан төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагч нарын цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар, төрийн нийтлэг үйлчилгээний салбарын цалинг 750 мянган төгрөгөөс эхлэхээр болсон" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 59 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 1 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 цаг 2 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 58 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 20 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 18 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 51 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 цаг 12 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 46 мин