Ерөнхийлөгчид ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ

2023-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид 55 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, хоёр улсын найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн зүтгэлийг үнэлж байдгаа илэрхийлэв. Хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудаар цаашид үр бүтээлтэй хамтран ажиллана гэж найдаж байна гэжээ.

БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлал амжилтай болж, хоёр улсын харилцааны өндөр түвшнийг харуулсныг тэмдэглэжээ.

Талуудын харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ хөгжилд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 40 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 3 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 11 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 21 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 12 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 30 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 56 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 56 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин