Сурах бичгүүд болон академик төрлийн 30 номыг цахимаар унших боломжтой боллоо

2023-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

А.Минжинсор

Сүүлийн 20 орчим жил ЮНЕСКО болон дэлхийн тэргүүлэх их сургуулиудаас “Сургалтын нээлттэй нөөц эх материал буюу Open education resource” хөдөлгөөнийг өрнүүлж байна.  Энэ хүрээнд  сурах бичиг, сургалтын бусад материалууд, онлайн хичээлүүдийг олон нийтэд нээлттэйгээр хэрэглэх боломжийг олгож байна. Энэ жишгээр МУИС-иас санаачлан,  “Ачит Ихт” компани ивээн тэтгэж, “Esan-Үндэсний цахим сан”-гийн нэг хэсэг болох “Цахим сурах бичгийн сан”-г өчигдөр нээлээ. Ингэснээр 30 гаруй эрдэмтэн багш нарын зохиосон суурь шинжлэх ухааны  академик сурах бичгүүдийг оюуны өмчийн нээлттэй лицензээр цахимжуулан үнэ төлбөргүйгээр Esan.mn сайт, аппликэйшн дээр уншиж, судлах боломж бүрдэж байна.

Уг “Цахим сурах бичгийн сан” нь интернэтэд холбогдсон хүн бүрт нээлттэй тул оюутан сурагчид орон зай, цаг хугацаа,  үнэ төлбөрт хязгаарлагдахгүй суралцах, хөгжих боломжтой. Мөн алслагдсан бүсийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш хүртээмжтэйгээр сурахад дэмжлэг болох юм.

“Цахим сурах бичгийн сан”-г дэмжин хэрэгжүүлж буй “Esan цахим сан”-гийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Мөнхтүвшин:- Манай Esan технологи талдаа дэд бүтцийнх, хэл хөгжүүлэлт болон хиймэл оюун ухаан хөгжүүлэлт гэсэн гурван хэсэгт хуваагдаж байна.  Цахим сангаа илүү хөгжүүлэх үүднээс шат шатны байгууллагуудтай хамтран ажиллаж  олон нийтийн мэдэх ёстой мэдлэгүүдийг цахимжуулан хүргэнэ. Одоогоор манай сангийн контент хөгжүүлэлтийн багийнхан БШУ-ны сайдын чиглэлийн дагуу ЕБС-ийн сурах бичгүүдийг цахимжуулах юм.

МУИС-ийн сургалт хариуцсан захирал Б.Батжаргал: - МУИС-ийн үндсэн тэнхимүүдийн хурлаар хэлэлцүүлэгдэн сонгон шалгаруулж авсан бүтээлүүд багтсан. Зөвхөн МУИС-ийн оюутнуудад бус физик, математик, биохими, биологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд мөн ЭЕШ бэлтгэж байгаа сурагчид, дунд сургуулийн багш нарт зайлшгүй хэрэгтэй сурах бичгүүдийг нээлттэй үзэх боломжийг бүрдүүллээ” гэв.

Одоогоор “Esan цахим сан”-д математик, шинжлэх ухааны 30 ном багтжээ.  Мөн зөвхөн оюутан залуус гэлтгүй арван жилийн сурагчид, хөдөө орон нутаг алслагдсан аймаг, сум дүүрэг гээд хаанаас ч, хэзээ ч интернэттэй үедээ хэрэгтэй мэдлэгээ олж авах боломжийг бүрдүүлэхийн тулд “Цахим сурах бичгийн сан”-г улам өргөжүүлэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 56 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17