Их Британи: Дээд шүүх Жулиан Ассанжийн давж заалдах гомдлыг хүлээн аваагүйн улмаас түүнийг шилжүүлэн өгөх хугацаа ойртсоор байна

2023-06-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь WikiLeaks сайтын нийтлэгч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх тухай шийдвэрийн эсрэг гаргасан давж заалдах гомдлыг Их Британийн Дээд шүүхээс буцаасанд гүнээ түгшиж байна. Ингэх нь түүнийг АНУ-д шилжүүлэн өгч, 2010 онд нууцын зэрэглэлтэй баримтуудыг нийтэд дэлгэсэн хэргээр бүх насаар нь шоронд хорьж болзошгүй нөхцөл байдал руу тун дөхөж байна.

Дээд шүүхийн шүүгч Свифтийн зургадугаар сарын 6-ны өдөр дангаараа гаргасан гурван хуудас бүхий бичгэн шийдвэрт 2022 оны зургадугаар сард Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пателийн гарын үсэг зурсан шилжүүлэн өгөх тухай захирамжийн эсрэг Ассанжийн гаргасан давж заалдах бүх найман гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Ингэснээр, Их Британийн шүүхэд хандах ганцхан боломж түүнд үлдээд байна. Тэрбээр ажлын таван хоногийн дотор хоёр шүүгчээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүнд ердөө 20 хуудаст багтсан хариу тайлбар ирүүлэх эрхтэй бөгөөд үүнийг нээлттэй сонсголоор авч хэлэлцэх учиртай. Ассанж дотооддоо цаашид давж заалдах эрхгүй хэдий ч, Европын Хүний эрхийн шүүхэд хандах боломж түүнд бий.

“Жулиан Ассанжийг насан туршид нь шоронд хорьж, дэлхий даяар сэтгүүл зүйн нөхцөл байдалд эргэлт буцалтгүй нөлөөлөхүйц гурван хуудас бүхий шийдвэрийг ганц шүүгч гаргаж чадсан гэдэг нь санаанд багтамгүй. Дараагийн үйл явдлын түүхэн нөлөөг дэгсдүүлж болохгүй. Ассанжийн эсрэг ингэж хайр найргүйгээр чиглэсэн ажиллагааг таслан зогсоож, сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө ажиллах цаг болсон байна. Бидний зүгээс Ерөнхийлөгч Байденд хандаж, Ассанжид оноосон ялыг хэрэгсэхгүй болгох, хэргийг нь хаах, түүнийг нэн даруй суллахыг уриалах нь хойшлуулшгүй асуудал болоод байна” гэж RSF-ийн Кампанит ажил хариуцсан захирал Ребекка Винсент хэлсэн байна.

Жулианы эхнэр Стелла Ассанж твиттер хуудсандаа “Ирэх долоо хоногийн Мягмар гарагт миний нөхөр Жулиан Ассанж Дээд шүүхэд давж заалдах хүсэлтээ дахин гаргана. Үүний дараа Дээд шүүхийн хоёр шинэ шүүгч нээлттэй сонсгол явуулах юм. Энэ хэрэг дээр бид ялж, Жулианыг АНУ-ын Засгийн газрын үйлдсэн дайны гэмт хэргийг илчилж, үнэн бодит мэдээллийг нийтэлснийх нь төлөө насаар нь чанга дэглэмтэй шоронд хорихоор зэхэж буй АНУ руу шилжүүлэн өгөхгүй болов уу гэсэн өөдрөг бодол тээж байна" хэмээн жиргэжээ.

АНУ-ын Засгийн газраас WikiLeaks-ийг олон зуун мянган нууц баримтыг нийтийн эрх ашигт нийцүүлэн дэлхий даяар задруулсантай холбогдуулан Ассанжид 18 зүйл ангиар яллахаар зэхэж, түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан тул Их Британийн шүүхээр гурван жилийн турш хянан шийдвэрлэгдэж буй хэргийн хамгийн сүүлийн шат юм. Анхан шатны шүүхээс сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар Ассанжийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан шийдвэр гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүх АНУ-ын Засгийн газраас өгсөн дипломат баталгаанд үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгосон. Ассанж нь тагнуулын тухай нийтийн эрх ашгийн хамгаалалт сул хуулийн дагуу ял авсан анхны хэвлэн нийтлэгч юм. Түүнд нийт 175 жилийн хорих ял оноож болзошгүй байна.

RSF нь асар их саад бэрхшээлийг үл харгалзан шилжүүлэн өгөх ажиллагааг бүхэлд нь ажиглаж буй цорын ганц төрийн бус байгууллага юм. 2023 оны дөрөвдүгээр сард RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуа, Кампанит ажлын захирал Ребекка Винсент нар Ассанжтай түүний дөрвөн жил гаруй хугацаанд хоригдож байгаа Белмаршийн шоронд уулзахыг эрх бүхий ажилтнууд дур мэдэн хориглосон. RSF шорон руу нэвтрэн орох оролдлогоо хийсээр байгаа бөгөөд Ассанжийг суллахын төлөө дэлхийн хэмжээний аян өрнүүлж байна.

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17