Д.Амарбаясгалан: Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох  ач холбогдолтой айлчлал болно

2023-06-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

 

-Үнийн өсөлттэй холбоотой ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-1.8 орчим их наяд төгрөгөөр төсөв тодотгож, цалин, тэтгэвэр нэмж байгаатай холбоотойгоор инфляцид тодорхой хэмжээний өөрчлөлт орно гэсэн таамаг байна. Эдийн засагчид инфляцид хоёр орчим хувийн нөлөөлөл үзүүлэх болов уу гэсэн. Тухайлбал, мах, гурил хоёр инфляцид нэлээн том нөлөө үзүүлж байгаа ба нийлээд инфляцын 40 орчим хувийг бүрдүүлж байна гэж үзсэн. Иймд, аймаг орон нутгаас Улаанбаатар хот, хүн ам төвлөрсөн суурин газар руу борлуулагдаж байгаа мал, махан бүтээгдэхүүний хорио цээр болон мал эмнэлгээс тавьж буй хүндрэлтэй нөхцөлүүдийг хөнгөвчилж өгье гэж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг тойруулан мал, мах борлуулах цэгүүдийг их хэмжээгээр байгуулж, өрсөлдөөн бий болгож, махны үнэ өсөхгүй байх нөхцлийг бий болгоно.  Үүний адил гурил үйлдвэрлэгчидтэй харилцана. Гурил үйлдвэрлэгчид бодитойгоор зардал мөнгөө тооцдог байя. Салбарт өрсөлдөөн байгаа эсэхэд Засгийн газраас анхаарах нь зүйтэй гэж үзсэн.

-Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар болсон.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Эдийн засгийн форумыг  долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулах талаар хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулж байна.  Хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байна. Энэ хүрээнд форумд оролцохоор ирж байгаа зочдын тоо нэмэгдсэн байна. Жишээлбэл, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон томоохон хөрөнгө оруулагчид саналаа ирүүлсэн. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцох гэж байна. Бид хувийн хэвшлийн зүгээс олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Мөн Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой зарим зөвшөөрөл хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Ерөнхий сайдын зүгээс наймдугаар сарын 1-н гэхэд тусгай зөвшөөрлөө бүрэн цахимжсан байхыг үүрэг өглөө. Нийт 240 гаруй зөвшөөрөл цахим, шилэн болох ёстой.

-Ерөнхий сайдын БНХАУ-д айлчлах тов гарсан уу?

-Ерөнхий сайдын БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов тогтсон. БНХАУ-ын зүгээс талаас татгалзсан зүйл байхгүй. Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирсон томоохон ач холбогдолтой айлчлал болно. Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн талаар саяхан мэдээлж байсан. Нүүрсний экспортод хүндрэл учраагүй. Өдөрт 1000 гаруй машин нүүрс тээвэрлэж байна. Өнгөрсөн 2022 оны 11, 12 дугаар сард өдөрт 160 мянган тонн нүүрс хэмжигддэг байсан бол өнөөдөр 230 мянган тонн орчимд эргэлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 20 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 43 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 52 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 1 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 53 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 11 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 37 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 37 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин