Эрхэм гишүүд “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болоо юу?!

2023-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ердөө хагас жилийн өмнө дөө, нүүрсний хулгайн асуудал улс даяар "түймэрдэж" байв. Төв талбайд иргэд жагсаж, Төрийн ордонд УИХ ч, Засгийн газар ч энэ хулгайн эсрэг арга хэмжээнүүд зохион байгуулж байлаа. Харин өнөөдөр энэ сэдэв бараг унтарчээ. Бараг л “...Тэр чинь юу билээ” гэхдээ л тулсан байна.

Тэгвэл хоёр хоногийн өмнө “...Мартсанаас мал мэнд үү” гэдэг шиг мэдээлэл түглээ. УИХ-ын дөрвөн гишүүн “...Нүүрсний нээлттэй сонсголыг хийе” гээд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ талаар эх сурвалжууд мэдээлэв.

Уг нь УИХ-аас Нүүрсний түр хороог байгуулсан. Нүүрсний хулгай бол нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал юм. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулахгүйгээр байгуулна” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу байгуулсан хэрэг. Тэгэхээр Нүүрсний түр хороо нээлттэй сонсголыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм. Учир нь нээлттэй сонсголоор “...Нүүрсний хулгай гэж чухам юу юм бэ”, “...Нүүрсний хулгайч нар яг хэн хэн бэ” гэдэг тодорхой болно. Чухамдаа энэ сонсголыг хийлгэхийн тулд УИХ-аас  Түр хорооны ажиллах хугацааг 2022 оны сүүлчээр зургаан сараар сунгасан гэдэг. Тэр дагуу Нүүрсний түр хороо тэр нээлттэй сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийхээр товлосон. Гэхдээ товоос долоо хоногийн өмнө “...АТГ-ын хүсэлтээр” гээд цуцалсан. Түүнээс хойш хоёр сар өнгөрлөө. Түр хорооны даргын хааяа ярихаас сонсоход нээлттэй сонсголыг хүлээгээд нэмэргүй гэж ойлгогдох болсон.

Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 29.4-т “...Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” гэж заасан. Хэдийгээр Нүүрсний түр хорооны хугацаа дууссан ч хуульд зааснаар татан буугдаагүй байна. Үүнтэй зэрэгцээд зарим гишүүн энэ сонсголыг хийлгэхээр гарын үсэг зурж эхэлсэн байгаа юм. Хамгийн гол нь эдгээр гишүүний нэр нууц байгаа нь анхаарал татлаа. Хэдхэн сарын өмнө, цагаан сарын дараахан нутагтаа очсон гишүүн болгон “...Би нүүрсний хулгайтай тэмцэж байгаа хүн” гэж байсан. Олон ч гишүүн энэ хулгайн талаар ийм “байр суурь” илэрхийлсэн дээ. Гэтэл өнөөдөр “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болсон байх юм. Яагаад?!

Эрхэм гишүүд хэнээс айж, юунаас бултаад ингэдэг болчихов оо. Яг л эцэг эхийнхээ нэрийг хэлэхээс цээрлэдэг шиг, том хайрханыг нэрлэж дуудахаас цэрвэдэг шиг “...Нүүрсний хулгай” гэж хэлж чадахаа больсон. “...Хачин юм шүү” гэж хаа сайгүй л ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 10 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 32 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 41 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 51 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 42 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 0 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 26 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 26 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин