Б.Жавхлан: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ

2023-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

П.АМГАЛАН

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн  шийдвэрлэв.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан  2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг танилцуулав. Тэрбээр “Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр дараах багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Үүнд, нэгдүгээрт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд олгохын зэрэгцээ энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан тохиолдолд нөхөж олгоно” гэв.

Харин нийгмийн даатгалын тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар нэг мөр шийдвэрлэнэ. Үнийн өсөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцов. Тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн итгэлцүүрийг шинэчилснээр 164,6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ гэв. Харин тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр нийт тэтгэвэр авагч буюу 496,3 мянган хүн хамрагдаж, нийтдээ 394,6 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна.

 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцов. Нийгмийн даатгалын тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг 325 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84,5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч байгаа эцэг эхэд олгох тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх аж.  Үүнд давхардсан тоогоор нийт 144,3 мянган хүн хамрагдах бөгөөд 89,8 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17